Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Топ модель Х.Бадамгэрэл Дубайд Монголыхоо нэрийг гаргаж явна

$
0
0

Топ модель Х.Бадамгэрэл Дубайд болж буй загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-нд болж буй Дубай болон тэр бүсдээ хамгийн томд тооцогддог  ”Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week”-ийн тайзнаа алхаж буй Х.Бадамгэрэл олны анхаарлыг татаж, “гайхалтай” хэмээн үнэлүүлжээ.

Энэ талаар Монголын үндэсний дизайнерүүдийн холбооны тэргүүн Одонгэрэл ” Гэрэлээ маань анхаарлын төвд байна, Милан Парисын тайзан дээр харж болох гайхалтай модел гэж нэг стилист хэлэв. Зарим дезайнер зураг авалт хийх санал тавьж байна. Бахархаж байнаа, МОНГОЛ гэдэг нэрийг би өдөрт хэд ч хэлж байгаан бүү мэд, сайхан байнаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Харин Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Bashar Assaf загвар зохион бүтээгчийн бүтээл дээр хаалт хийгээд Парад гараан дээр ингээд гарсан юм. Маш их баярласан. Тайзны ард шууд л чамаар хаахаар боллоо шүү Андра баяр хүргье гэдэг байна шд ккк. Шоу сэтгэл дүүрэн сайхан болжийнөөө. Энд дизайнерийн эхлэл төгсгөл хийж байгаа моделиуд хамгийн чухал учраас гоё мэдрэмж авлаа” гэжээ.

www.mnews.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>