Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хадмууддаа гологдож, нөхөртөө хаягдсан ч Нараг аав нь аварчээ

$
0
0

1688

Гурван жил гаруй хугацаанд үерхэж дотноссон хайртай залуу нь түүнийг долоон сартай жирэмсэн байхад хаяад явсан тухай дуучин Нара нулимс дуслуулан байж олон түмэнд дэлгэсэн удаатай. Хэдийгээр харилцаа холбоогоо таслаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзсэн ч, дөнгөж амаржсаныхаа дараа хүүгийнхээ аав руу мессэж бичиж “Хүрээд ирэх байх” гэж битүүхэндээ горьдсоноо тэр нуугаагүй.

Гэвч урлагийн хүний цаг наргүй их ажил, хувийн амьдрал, нүцгэн шалдан зургуудыг нь хүлээн зөвшөөрөөгүй хадмууд, хөл хүндтэй болсныг нь ч тоолгүй хаяад явсан мөнөөх залуугаас дуучин Нара өдөр бүхэн “өшөөгөө” авч байгаа гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л, өөрийнхөө цахим хуудсанд хүүгийнхээ өсч торниж буй зургуудыг байнга дэлгэж “Ийм сайхан аз жаргалаас зугтаад явсан чи азгүй эр юм даа” хэмээн даапаалж суугаа.

1686

Тэгвэл дуучин бүсгүй өөрийг нь өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлэн амьдралынх нь дутууг дүүргэж, дундуурыг гүйцээх гээд хичээж яваа аавынхаа талаар ийнхүү бичжээ.

“Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээд

Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн шувуутай буцаасан

Санчиганд нь унах мөнгөн сарны тоолон жаргана даа тэгвэл гэхэд

Санаснаар даанч болохгүй явна ааваа… Яруу найрагч Ц.Хулан эгчийн энэ шүлгийг унших бүрт дотор минь үгээр хэлэхийн аргагүй үймрээд явчихдаг юм.

1685

Сайхан аав минь миний бахархал, миний баатар. Хайртай аав Мөнхтөр минь надад Нарантуяа гэдэг нэрийг өгөхдөө хамгийн сайн сайхны бэлгэдэл бүрийг бодож өгсөн гэж ярихыг нь сонсохоор би чинь онгироод л… Яг намайг төрөхөд хоёр цаг болж байсан гэсэн, их хурц нартай байсан гэсэн гээд л их хөөрнө өө.

Миний аав ид сайхан хийж бүтээдэг насан дээрээ өөрчлөлт шинэчлэлийн зэврүүн салхийг өөр дээрээ хэтэрхий мэдэрч, өөдсийн чинээ таван хүүхдээ хоолтой байлгах гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл эцэс цуцашгүй хөдөлмөрлөсөн олон сайхан Монгол аавуудын нэг. Аавд минь хийж үзээгүй ажил байхгүй. Бүлтийсэн хэдэн үрээ цаг үеийн хатууд нэр төртэй тэжээн өдий зэрэгт хүргэсэн аав минь ёо гэж хэлэх эрхгүй зүтгэсэн дээ…

Төрөхөөс хүүгээ тэврээд гарахад цэцэг барин угтах нөхөргүй ч “Алив, том залуугаа өвөө нь харья” гээд угтаад үнсэх аав минь дундуурыг дүүргээд л өгсөн дөө…
Охин үрээ хэн нэгнийг харуулдан суугааг мэдрэн, эр ертөнц нь өмрөн нулимсаа цаашаа асгахыг мэдэрсэн охин нь ТАНЫХАА АЧЫГ ХАРИУЛЖ сайн үйл олныг хийнэ ээ.
Aавын охин болохоор таныхаа бахархлыг ямагт төрүүлэхээр шудрага, зөв амьдарч тодоос тод гэрэлтэнэ. (Яг таны минь бэлгэдэж өгсөн нэрнийхээ утга мэт…)
Охин нь таньдаа маш их хайртай. Охиныхоо зорьсон үйл хэргийг үзэх гэж, өөдсийн чинээ зээгээ өөр шигээ жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлэх гэж аав минь та урт наслаарай…” гэжээ.

С.Цахиур

www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>