Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

3D технологиор бүтээсэн шинэ гүүрийг Нидерландын хааны хатан роботтой хамт нээжээ

$
0
0

e2jjs2_dutch_queen_bridge_opening_x974

Өчигдөр Нидерландын нийслэл Амстердам хотын улаан дэнлүүний гудамж байдаг алдартай дүүрэгт 3D технологиор бүтээсэн явган хүний гүүрний өвөрмөц нээлтийн ажиллагаа болжээ. Гүүрийг нээх ажиллагаанд тус улсын хааны хатан Максима оролцсон байна. Нээлтийн туузыг хайчлах ёслол өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагджээ.

Хатан удирдлагын ногоон товчийг дарахад хүн дүрстэй робот туузыг хайчилж, гүүрийг нээсэн байна. Гүүрийг бүтээсэн MX3D компанийн захирал Тим Гюртенс “Хэрвээ маш өвөрмөц, гоёмсог гүүртэй болохыг хүсвэл хэвлэх шинэ аргыг ашиглаж болохоор боллоо. Энэ нь зардлыг бууруулаад зогсохгүй архитекторууд, дизайнеруудад цоо шинээр сэтгэж, ажиллах боломж олгож байна” гэж нээлтийн үеэр хэлжээ.

6 тоннын жинтэй уг байгууламжид мэдрэгчүүд байрлуулсан бөгөөд Лондон хотын Империал Коллежийн судлаачид ачаалал, нөхцөл байдлыг нь алсаас тогтмол хянаж байх гэнэ. 3D хэвлэгчээр бүтээсэн гүүрийг өмнө нь ашиглагдаж байсан гүүрийг засварлаж дуусах хүртэл буюу хоёр жилийн хугацаанд ашиглах ажээ.

Амстердам хотын зөвлөлийн дарга Мика Мос шинэ гүүр нь зугаацаж, цэнгэхээр ирдэг жуулчдаас өөр, уран барилга, дизайн сонирхдог шинэ төрлийн жуулчдыг татна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтийн үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: Associated Press


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>