Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хоёр эхнэртэй байх асуудал хоосон яриа биш

$
0
0

Lucky guy gets a kiss from two cute twins.

“Хоёр эхнэртэй” байх асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхэллээ. Энэ зүйл анх яригдаж байгаа юм биш л дээ.

Хууль дүрмэнд ч батлагдаад хүчээ авчихсан зүйл байхгүй. Гэхдээ хэсэг хугацааны давтамжтайгаар үе, үе олны ярих сэдэв болж байгаа нь нийгэмд “хоёр эхнэртэй байх” нууцхан шаардлага байгааг илтгэх. Үүнийг ч гэрчилж, хэдэн жилийн өмнө УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр “Хоёр эхнэр”-ийн асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Даарин дээр давс гэгчээр тухайн үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” гэж жиргэсэн нь энэ асуудал өндрөө авахад хүргэж байв.

Үүнээс үндэслээд үзэхэд “Хоёр эхнэртэй байх” яриа ор хоосон яриа биш ажээ. Угаасаа энэ асуудал урьд өмнө яригдаж л байсан. Бүр Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөх гэж байсан удаа буй гэнэ. Энэ талаар нэрт сэтгүүлч, МУСГЗ Г.Дашрэнцэн агсан “Хоёр эхнэртэй байхыг Монгол Улсын Үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь” нийтлэлдээ ингэж бичиж байжээ.

Тэрээр “…Шинэ үндсэн хууль баталж байх үед ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Орос эхнэртэй байсан Ху намын улс төрийн товчооны гишүүн асан нэг том дарга Үндсэн хууль баталж байгаа нутгийнхаа депутатуудыг “Нэгдэлчин” зочид буудалд эргэж иржээ. Тэгээд л тэр том дарга депутатуудтай баахан архидаж нам төрийн тэргүүний, зовлон жаргал, шахалт хавчилтын тухай баахан  ярив..Бас Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгах саналаа ч ний нуугүй хэлжээ. Том даргыг ардын их хурлын депутатуудын удирдлагууд хүртэл хүлээн авч уулзаж үгийг нь сонсов. Оросын хараат бус төрийн бодлого явуулахад,төрийн тэргүүний эхнэрийн асуудал, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байжээ. Оросоос тусгаар улс болсон ч  цаашид Орос ах нараа түшэхээс дагахаас өөр аргагүй. Тийм болохоор хашрууд мэргэн гарц олж, эхнэр авах бодлогыг хуульчилхаар  тохиролцов. Чингис хаант Монгол улсынхаа эзэн хаан, угсаат ноёд, ер нь эр хүн олон эхнэртэй байсан уламжлалыг хүртэл хадгалхаар шийдэв. Цаашдаа нам засгийн томчууд хийгээд засаг хошуу, ноёд болох, аймаг ,сум багийн засаг даргын ашиг сонирхолыг харгалзах хэрэгтэй. Тэр мэргэн арга нь эр хүн хоёр эхнэртэй байж болохыг үндсэн хуулиар баталгаажуулах асуудал болов. Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж манай сумаас (Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойрог) сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ.

Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун фиодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эл саналыг  дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр  хураалгаснаа хожим нь Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байсан, хийж байгаа  хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж бүгд дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд хурал таслаагүйсан бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг  заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа…” хэмээн бичжээ.

Ингэхээр “Хоёр эхнэр”-ийн асуудал одоо ч ганцхан яригдаад байгаа юм биш. Аль 1990-ээд онд ч яригдаж байсан болж таарах нь. Эх түүхээ бодоод үзсэн ч олон эхнэрийн асуудал Монгол Улсад тийм ч шинэ зүйл биш. Тийм байхад ийм яриа гарч байгаа нь хий хоосон зүйл бус бөгөөд хэзээ нэгэн цагт “Хоёр эхнэртай байх хууль” батлагдахыг үгүйсгэхгүй. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>