Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Нэг хүн амиа алдаж, хоёр хүн эмнэлэгт хэвтсэний дараа Тайсон компани бүтээгдэхүүнээ татаж эхэллээ

$
0
0

-06072021-1625533736-831217510-tyson-chicken-lp-today-main-210704

Тахиан махан бүтээгдэхүүнээр алдартай Тайсон компанийн бүтээгдэхүүн нь ноцтой халдвар үүсгэгч листери бактериар бохирдсон байж болзошгүй байгаа тул 3,4 сая кг бүтээгдэхүүнээ зах зээлээс татаж эхэлжээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдлын хяналтын албанаас Тайсон Фүүдс Инк компанийн тахианы махан бүтээгдэхүүн нь өвчин үүсгэг бактериар бохирдсон байж болзошгүй тул буцааж татан авахаар болсон талаар мэдээлжээ.

Хөлдөөсөн, бүрэн чанаж болгосон бүтээгдэхүүнийг 2020 оны 12-р сарын 26-аас 2021 оны 4-р сарын 13-ны хооронд үйлдвэрлэж, улсын хэмжээнд дэлгүүр, эмнэлэг, асрамжийн газар, ресторан, сургууль болон бусад газарт нийлүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад 2021 оны 4-р сарын 6-наас 2021 оны 6-р сарын 5-ны хооронд тус компанийн тахиан махан бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсийн гурваас листериоз өвчнийг илрүүлж, тэдний нэг нь амиа алдсан болохыг тогтоожээ.

Ноцтой халдвар үүсгэгч листери гэж нэрлэгддэг бактери нь ялангуяа ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхдүүд, дархлаа султай бусад хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Халдвар авбал халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, хүзүү хөших, самуурах, хоол боловсруулах эрхтний тэнцвэр алдагдах шинж тэмдгүүд илэрнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал зулбаж, амьгүй эсвэл дутуу төрж цаашлаад нярай халдвар авахад хүргэдэг байна.

Жил бүр ойролцоогоор 1600 хүн листериоз өвчнөөр өвчилж, 260 орчим хүн нас бардаг гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Эх сурвалж: Today


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>