Цулгуй өнгийн хана
Тод өнгө нь өрөөг үзэмжтэй болгож өгдөг бол бүдэг цайвар өнгө нь өрөөг том харагдуулдаг. Заавал яагаад цулгуй вэ? Гэвэл, ханан дээр зураг өлгөх , юм наах үед гайхалтай харагддаг. Том хээтэй ханын цаасан дээр зураг өлгөхөд , хээ нь тод харагдаад зураг гоё харагддаггүй.
Цагаан , тод өнгийн тавилга
Цагаан өнгө бүх өнгөтэй зохицох учир үзэмжтэй харагдуулдаг. Харин тод өнгийн тавилганууд өрөөг илүү тод , гэрэл гэгээтэй гоёмсог харагдуулдаг.
Том дэр
Ороо хураасны дараа том дэрээ дээр нь тавьж орхивол их зохимжтой харагддаг. Ялангуяа хөөрхөн хэлбэр дүрстэй бол бүүр ч эгдүүтэй. Тэврээд унтахад ч сайхан шүү.
Ханан дээрх наалтууд
Ханан дээр наадаг зурагууд гадуур зарагддаг. Тэдгээр нь цулгуй ханан дээр их цэвэрхэн харагддаг. Хээтэй ханын цаасан дээр үзэмжгүй харагддаг юм байналээ шүү охидоо.
Гоёмсог хана
Ханан дээр хүссэн зүйлсээ наах нь өнгө үзэмж нэмдэг.
Хувцасны хэсэг
Гоё ганган хувцаснуудаа хэрхэн мартаж болох билээ. Зарим хувцаснуудаа өлгүүрт өлгөн тавих нь илүү эмх цэгцтэй харагддаг.
Постер
Хайртай дуучин , жүжигчнийхээ зургийг ханан дээрээ наавал ямар гайхалтай харагдана гээч.
Номын тавиур
Ном хэзээд үнэ цэнээ алдахгүй нэгэн зүйл. Их биш ч чухал хэдэн номтой байх хэрэгтэй. Тэднийгээ эмх цэгцтэй тавин амралтын өдрөөрөө зөөлөн орон дээрээ суун номоо унших гайхалтай биш гэж үү?