Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Диана гүнж ослын дараа хөдөлж, ярьж байжээ

$
0
0

inx960x640_(1)

Диана гүнж Парист аймшигт осолд орсныхоо дараа машинаас гаргах үеэр ухаантай байсан гэж түүнд тусалсан гал сөнөөгч, түрүүч Ксавье Гурмелон ярьжээ.

Диана гүнж, түүний дурлалт залуу, Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед болон жолооч Анри Поль нар 1997 оны наймдугаар сарын 31-нд Парист автомашины ослоор амиа алдсан юм. Доди аль-Файед, жолооч Анри Поль нар газар дээрээ амьсгал хураасан бол Диана гүнж, түүний бие хамгаалагч Тревор Рис-Жонс нар хүнд гэмтсэн ч ухаантай байжээ.

Ослын газарт эмч нар болон галын албаныхан ирсэн байна. Эмч нар гаднаа маш аймшигтай гэмтсэн Треворт анхны тусламж үзүүлж байхдаа Дианаг илүү хүнд гэмтсэнийг нь мэдээгүй аж. Тэрээр зүрх нь зогсох гэж байсан ч хөдөлж, ярьж байжээ. Түрүүч Гурмелоны ярьснаар Диана юу болсныг ухаарахгүй байсан бөгөөд мөр нь хүнд гэмтсэн байжээ.

Доди Аль-Файедын цогцсыг машинаас гаргаж, түрүүч Гурмелон Дианатай хамт үлдэхэд гүнж англиар “Бурхан минь, юу болсон юм бэ” гэж асуусан байна. Түрүүч “Би түүнийг тайвшруулахыг оролдож, гараас нь барьж байлаа. Шарх, цуснаас болоод би түүнийг Диана гүнж гэж таниагүй. Түүний амьсгал, зүрхний цохилт нь аюул дагуулахааргүй байсан. Эмэгтэйг түргэн тусламжийн машин руу зөөхөд би тусалсан” гэж The Sun сонинд ярьжээ. Уэлсийн гүнж эмнэлэгт очоод хоёр цагийн дараа нас барсан юм.

Диана, Доди нар Сардинд амраад буцахдаа Парист түр буудалласан байжээ. Гүнж найзтайгаа утсаар ярихдаа хүүхдүүдтэйгээ хурдан уулзмаар байгаагаа хэлж байсан гэнэ.

 https://news.zindaa.mn/3rus


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>