Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Диана гүнжийн хуримын даашинзыг нийтэд дэлгэлээ

$
0
0

1a5afff5f265dbb83bd5d5a60b5533d362761aafУэльсийн гүнж Дианагийн хуримын даашинзыг  Кенсингтон ордонд дэлгэжээ. 40 жилийн өмнө 1981 оны зургаадугаар сарын 29-нд  Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз гүнж Дианатай гэрлэсэн юм. Хуримын ёслолд өмссөн энэхүү даашинзыг зохион бүтээгч Дэвид, Элизабет Эмануэл нар урлажээ.

Энэхүү даашинз нь 7 метр урт торон унжуургатай бөгөөд 542 чимэглэл, 132 сувдаар чимэглэсэн хараа булаам дэндүү тансаг эд байлаа.

Диана гүнжийн 60 насны ойг угтан түүний хуримынхаа өдөр өмсөж байсан даашинз, үнэт эдлэлээр үзэсгэлэн гаргаад байна. Энэхүү үзэсгэлэн  2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид  энэ бол ” Сүйт бүсгүйн түүхэн дэх хамгийн алдартай даашинзны нэг боллоо” гэж мэдэгдсэн байна.

Диана гүнжийн хуримын даашинзыг нийтэд дэлгэлээ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>