Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Кофе уух соёлоос

$
0
0

-13082014-1407890459-471266095Кофе нь энэ дэлхийн хамгийн урт настай ундаануудын нэг бөгөөд түүнд агуулагдах сэргээгч бодис, тэгээд мэдээж түүний өрөвмөц үнэр амт нь олон сая хүнийг өөртөө дурлуулсан билээ. Эрүүл хооллолтын зөвлөхүүд кофейн агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулдаг ба хэрэв тохируулж хэрэглэсэн тохиолдолд кофе нь таны хамгийн дотны найз болох болно гэжээ.

Кофег нь зөвхөн “аяга уух юм” төдий зүйл биш бөгөөд үүнийг дагаад асар том соёл явж байдаг гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн аль ч том хотод очсон булан тойрох төдийд кофе шоп байхыг та олж харах ба манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд кофены соёл эрчимтэй орж ирж байгаа.

Кофе уух соёл нь Араб улсаас гаралтай боловч улс, үндэстэн бүр өөрийн өнгө аясыг кофе уух ёс жаягт оруулж өгсөн байдаг байна.

Өмнөд Америк болон Азийн олон улс оронд кофены заншил нь хэдэн зуун жилээр тоологддог. Кофег халуунаар, хүйтнээр, сүүтэй, чихэртэй, давстай, коньяктай гэх мэт олон бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэдэг.

Эфиопид хүмүүс нь заавал гар болон амаа угаасны дараа л маш өтгөн, гоньдтой, давстай бас цөцгийтэй кофе уудаг байна.

Туркт кофег бага багаар балгаж мөстэй усаар даруулж ууснаар жинхэнэ амтыг мэдэрдэг гэнэ.

Дамаскад жижиг аяганы ёроолд байгаа кофенд хэлээ хүргэхэд л уг шингэн кофены сэргээх чадварыг бүрэн мэдэрдэг гэлцдэг.

Америкчууд кофег том аяганд уудаг ч сайхан кофе амсая гэвэл жижиг шаазан аяганд уух нь зөв юм. Өөр бусад аяга, сав нь чанасан кофены амтыг өөрчилж, хутгах халбаганы чимээ нь хүртэл буруу болдог байна. Хэрэв та стандартын дагуу, удаан хугацаагаар мартагдашгүй кофены амтыг гаргаж, амтлахыг хүсэж байвал сайн чанарын, шинэхэн хуурч, шарсан кофены үрлийг сонгоорой.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>