Үс унах үед халгайн хандаар шавшдаг. Амны нэг халбага нунтагласан халгайн навчин дээр нэг аяга халуун ус хийж нэг цаг орчим байлгана. Хандыг шүүж, толгойн хуйханд долоо хоногт 1-2 удаа түрхэнэ.
-Үс унах, толгойн үс хуурайшсан үед толгойгоо савангүй бүлээн усаар угаасны дараа хуйхандаа тайвшруулах иллэг хийх замаар хоолны давс түрхэнэ. 10-15 минут болсны дараа үсээ угаана. Зургаан удаа давтана.
-Өндөгний шарыг хуйхандаа түрхэж иллэг хийх нь үсийг бэхжүүлдэг. Ялангуяа химитэй үсэнд их тохиромжтой.
-Хатуулаг ихтэй ус нь үсний номер нэг дайсан. Тиймээс үсийг буцалсан усаар эсвэл усанд сода /1 цайны халбага/ хийж угаах хэрэгтэй. Үсний өнгө, ургац нь таны дотор эрхтэнтэй холбоотой байдаг учраас өдөр тутмын хоол хүнсэндээ анхаараарай.