Америкийн нэрт дуучин Селена Гомес хэд хоногийн өмнө өөрийн аав Рикардогийн хамтаар зогсож буй хар, цагаан гэрэл зургаа нийгмийн сүлжээнд байршуулсан билээ. Тэд энэ гэрэл зурган дээрээ тун сэтгэл хөдөлгөм, донжлог гарсан аж.
Селенагийн ээж охиноо таван настай байхад Рикардо Гомесоос салсан гэдэг. Ингээд ээж нь 2006 онд Брайан Тэйфи гэдэг хүнтэй гэрлэсэн юм. 2013 онд тэдний дундаас Селенагийн охин дүү Грэйс мэндэлжээ.
Селена бүсгүй үе үе янз бүрийн гэрэл зургуудаа цахим сүлжээнд байршуулдаг нэгэн. Саяхнаас тэрбээр Инстаграм дээр дагагчдынхаа тоогоор тэргүүлэх болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn