Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн арьсандаа хэр хэмжээний уураг, каффейн агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа мэддэггүй. Ердөө л хэрэгтэй гэж ойлгодог. Арьсанд хэрэглэж буй бүтээгдэхүүнд ч мөн гэдсэнд байгаа хүүхдэд хамаатай байдаг.
Бид өдөр бүр л биедээ тос нялдаг бол одоо таны идэж, түрхэж, харилцаанд орж байгаа бүх зүйл ганцхан танд биш хүүхдэд бас нөлөөлнө гэдгийг санаарай.Учир нь зарим төрлийн түгээмэл бодис цусны урсгалд орж шингэдэг.
Жирэмсний үед хүүхдэд сөрөг нөлөөлдөг зарим бодисын талаар дурдъя.
- Ретинойд: Энэ бодис нь хөгшрөлтийн эсрэг, үрчлээг багасгах төрлийн тос бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг бөгөөд арьсны коллаген гэмтэхээс сэргийлж, эсийн хуваагдлыг түргэсүүлэх үйлчилгээтэй. Судлагаанаас үзэхэд: витамин А ихдэхэд ялангуяа амаар орсон ретинойд нь урагт гажиг үүсгэх эрсдлийг дагуулдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг хол байхыг зөвлөдөг байна.
Шошгон дээр доорхи орцууд байвал ретинойд орсныг илэрхийлнэ..
Differin (adapelene)
Retin-A, Renova (tretinoin)
Retinoic acid
Retinol
Retinyl linoleate
Retinyl palmitate
Tazorac and avage (Tazarotene)
- Шар буурцгийн тос: Зарим эмэгтэйчүүд байгалийн гаралтай тос түрхэхийг илүүд үздэг бөгөөд энэ нь ч ерөнхийдөө хэвийн байдаг. Шар буурцгийн тос эстроген дааварт нөлөөлдөг учраас жирэмсний үед арьсан дээр хар толбо үүсгэдэг. Харин идэвхитэй шар буурцгийн тос байвал зүгээр, учир нь эстроген дааврын бүрэлдэхүүн хэсгийг салган авсан байдаг.
Шошгон дээр доорхи орцууд байвал шар буурцгийн тос орсныг илэрхийлнэ.
Lethicin
Phosphatidylcholine
Soy
Textured vegetable protein (TVP)
- Батганы эсрэг бүтээгдэхүүн: Жирэмсний эхний үед ихэнх эмэгтэйчүүдийн нүүрэн дээр нүхжилт үүсч, жижиг батга гарах нь эстроген дааврын нөлөөгөөр үүсдэг.
Шошгон дээр доорхи орцууд байвал жирэмсний үед хол байхыг зөвлөе.
Beta hydroxy acid
BHA
Differin (adapelene)
Retin-A, Renova (tretinoin)
Retinoic acid
Retinol
Retinyl linoleate
Retinyl palmitate
Salicylic acid