Их дуулга тэмцээний таван удаагийн аварга, талбайн теннисний алдарт тамирчин Мария Шарапова 2007 оноос хойш НҮБ-ын Энхийн элчээр ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Шарапова сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа НҮБ-аас түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ.
Тодруулбал Ядуурал, тэгш бус байдлын эсрэг тэмцэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Шараповагийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуустал хамтын ажиллагаагаа түр зогсоосон байна.
Мария Шараповагийн хэргийг Олон улсын теннисний холбооны шинжээчид шалгаж байгаа бөгөөд хэрэв Шарапова буруутай гэдэг нь тогтоогдвол тэрээр талбайд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулж магадгүй болоод байна.
Эх сурвалж: ВВС
Х.Көгершин | GoGo.mn