Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Донтолтыг шинжлэх ухаанаар эмчлэх нь

$
0
0

180938-14032016-1457955046-725743652-fghfghСэтгэлзүйч Марк Вилленберг веб дизайнерын гарыг атган өрөөндөө орууллаа. 29 настай, нуруулаг залуу сандалд бөгтийн суугаад гай зовлонгийнхоо талаар урсгаж гарав. Геройнд донтсон тэрбээр итгэл, тэвчээрт суурилсан уламжлалт 20 гаруй аргыг хэрэглээд тусыг эс олсон гэнэ. 2009 онд ах нь оxyContin бодисын тунг хэтрүүлээд нас баржээ. Өнгөрсөн зун тэрбээр хanax эм ууж амиа хорлохыг завдсан байна. Хордлогоос гараад геройн хэтрүүлэх болжээ.

Бодист донтохыг гажуудал гэж үзэхгүй

Асуудалтай залуусын төвд байхад нь тэндхийн ажилтнууд зодож, хоол өгдөггүй байсныг дурсав. Ярихаа азнасан ч хацрыг нь даган нулимс урсана.

Доктор Вилленберг “Шорон шиг байж дээ” хэмээн зөөлөн хэллээ. Тэрбээр согтуурах болон мансуурах хамаарлын сэтгэцийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж, түүний 60 хувь нь генетикийн бүтцээс шалтгаалдаг болохыг дурдав. Тайлбарыг хичээнгүйлэн сонсох өвчтөн түүний урдах оролдлого зөвхөн зориг дутсанаас болоогүйг мэдээд жаахан тайвшрав бололтой.

66 настай доктор Вилленберг ийм яриаг хэдэн зуун удаа давтсан байх. Шинжлэх ухааны үүднээс маргашгүй боловч эмчилгээний төвүүдэд ийм зүйлийг өвчтөнд тэр бүр хэлдэггүй. Мансуурлаас ангижруулах хөтөлбөр голдуу донтогсод ёс суртахууны хийгээд итгэл бишрэлгүй ба архи, хар тамхийг тэвчиж, дээд хүчинд хувь заяагаа даатгахыг уриална.

Харин Вилленберг ийм хандлага саяхны судалгааг тусгахгүй байна гэж үздэг. Тэрбээр 2004-2009 онд АНУ-ын Архины хамаарал ба хүчирхийллийн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа согтуурах донг эмчлэх эм болон сэтгэхүйн эмчилгээний үр нөлөөний талаар хэдэн арван судалгаатай танилцжээ. Гэтэл уламжлалт эмчилгээний төвүүд судалгааны үр дүнг ашиглахад анхаарахгүй байгаа нь түүнийг цөхрөхөд хүргэсэн гэнэ.

Тэрбээр Вашингтонд таван жил ажиллаад 2009 онд Миннесотад буцаж ирмэгц Alltyr гэдэг хувийн эмнэлэг байгуулж, согтуурах, мансуурах эмгэгийг гэрээр эмчлэх болсон юм.

Засгийн газрын албаны мэдээгээр архи буюу мансуурах бодисын донтой хүмүүсийн дөнгөж 10 хувь нь эмчилгээ хийлгэхийг хүсдэг аж. Түүнчлэн олонх нь сардаа 50 мянган ам.долларын өртөгтэй эмчилгээний төвд очих нь цорын ганц арга гэж үзэж байна. Доктор Вилленберг сүсэг бишрэлийн оронд зан төлөвийн эмчилгээнд суурилан өвчтөнийг аюулд хөтөлдөг шалтгаануудыг тодорхойлоход тусалдаг.

Эмч нар өвчтөн яагаад архи буюу хар тамхи хэрэглэдгээ ойлгож, эрсдэлтэй нөхцөл байдлыг танин зайлсхийхэд тусална. Вилленберг уух хүслийг намжаах эмээс гадна suboxonе хэмээх опиумын эсрэг эм бичиж өгдөг. Түүнчлэн гэр бүлийнхэнд нь хайртай хүнээ дэмжиж, энэрэл өршөөлөөр хандахыг сургана. Эхний жилийн эмчилгээ 2600 ам.доллар. Alltyr эмнэлгийн 500 үйлчлүүлэгчийн олонх нь архины багаас дунд хэмжээний эмгэгтэй. Гэвч зарим нь урт замыг туулжээ. Өндөр настны асрагч хийдэг 32 настай Жоэ Каркоска “Над шиг зовлон туулахыг хэнд ч хүсэхгүй байна” гэжээ. Тэрбээр энд ирэхээсээ өмнө эмчилгээний 10 төвөөр дамжсан аж.

Вилленбергийн донтогсдод өгдөг эмийн нэрс уламжлалт эмчилгээний төвийнхөнд хараал шиг сонсогдож магадгүй. Шинжээчдийн хэлснээр геройн ба өвчин намдаагчид донтогсдын олонх нь сайн нөлөөтэй нь тогтоогдсон метадон буюу suboxone эмийг хэрэглэдэггүй.

Опиумыг урт хугацаанд хэрэглэсэн бол өвчин намдаах бодис ялгаруулах тархины механизмыг зогсоодгийг Вилленберг эмч дурдаад орлох эм өгөхгүй бол өвчтөн тавгүйтдэг хэмээв. Тэвчих аргад суурилсан эмчилгээний үед өвчтөн хордлогоос гарч, хар тамхи даах чадвараа алддаг авч дур хүслийг нь анагаадаггүй гэж тэрбээр хэлсэн юм. Вилленберг цааш нь “Тэд эмнэлгээс гараад яадаг вэ? Урьдын хэмжээгээр хэрэглэж, тун хэтрүүлээд үхдэг” гэв.

Каркоска бага сургуульд байхаасаа нийгмийн айдастай болжээ. Тэрбээр өссөн хойноо тайвшруулах бодис хэрэглэж, айдсаа дардаг болсон аж.

Гэвч геройн хэрэглэхээ зогсооход буцан ирэх айдаст эмчилгээний төвийн заавар, алхмууд тус болсонгүй. Нэг эмч түгшүүрийг намдаах clonazepam гэдэг эм бичиж өгсөн нь жаахан тусалжээ. Харин suboxone эм ууж, Alltyr-ийн эмчийн удирдлага дор амьсгалын болон танин мэдэхүй, зан төлөвийн дасгал хийснээр хэрэггүй итгэл үнэмшлээ ухамсарлаж, өөрчлөхөд тусалсан байна.

Доктор Вилленбергийн аргын нэг зөрчилтэй зүйл нь марихуан, архи мэтийн мансууруулагчийг хэвийн хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрдөг явдал. Гэвч Калифорнийн эмчилгээний төвүүдийн сүлжээний захирал, донтолтын сэтгэл зүйч Дэвид Сак ийм хэрэглээ suboxone эмийн нөлөөг үгүйсгэж болзошгүйг анхааруулав.

Тэрбээр “Хүмүүс мансуурах бодисыг хамгийн багаар хэрэглэвэл амьдралын баяр баясгаланг хамгийн ихээр амсана. Гэтэл яагаад бид тэр боломжийг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байна вэ?” гэв. Тэрбээр suboxone, methadone эм хэрэглэхийг дэмждэг ч үр ашгийг нь хэтрүүлэн үнэлдэг гэж үздэг.

Доктор Вилленберг донтолтын эмчилгээ туршилтаар нотлогдсон анагаа х ухаан руу шилжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр “Prozac эм гарахаас өмнө сэтгэцийн хямралтай хүн мэдрэлийн эмнэлгээс өөр газар сайн байж чадна гэж хэн ч б оддоггүй б айсан. Гэвч энэ нь одоо худал нотолгоо болжээ” хэмээн өгүүлсэн билээ.

Габриель Глейсер 

Засгийн газрын мэдээ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>