Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Охин сургуульд нь тарсан цуурхалаас үүдэн амиа хорлохыг завджээ

$
0
0

Capture1

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын 57 дугаар байрны дээврээс нэгэн охин үсрэхийг завдсан хэрэг өчигдөр гарч олныг цочирдуулсан. Тэрээр байрны дээвэр дээр 11.00 цагийн үед гарсан бөгөөд тэр даруйд Онцгой байдлыг аврах анги, цагдаагийн алба хаагчид, түргэн тусламжийн баг хэрэг болсон газарт шуурхай ирсэн юм. Охин дээвэр дээр хоёр цаг гаруй байсны эцэст түүнийг нэгэн залуу аварсан билээ. Ингээд охиныг эмнэлгийнхэн түргэн тусламж үзүүлсний дараа автомашиндаа суулган авч явсан. Харин үүний дараагаар түүний яагаад амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, байцаалт авчээ.

Охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхалаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээжээ.

Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна. Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Capture2


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>