
Хүүхдүүдээ харуулахаар ажилд авсан асрагч эмэгтэйдээ Энжи сэтгэл хангалуун байжээ. Нэлээн өндөр шалгуурыг даван байж тэр эмэгтэй тэднийд ажилд орсон юм. Гэвч бүсгүй Брэдтэй дотносохыг оролдож эхэлсэн гэнэ. Питтыг хаа ч явсан дагаж явах болжээ. Энжи асрагч бүсгүйг нөхрийнх нь араас элдээд байгааг анзаараад бачуурч эхэлсэн байна.
Хамгийн сүүлд тэрбээр нөхөр, асрагч хоёроо гал тогоонд шивнэлдэж байгааг харсан аж. Брэд дөнгөж усанд ороод алчуураар биеэ ороосон байсан бол асрагч бүсгүй түүнд дэндүү ойртон сээтэгнэж байв. Эх сурвалж www.wikimon.mn