Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН ДУУЛИАНТ ХҮҮХНҮҮД ХААНА ЯВНА

$
0
0
1176
Одоогоос арав гаруй жилийн тэртээ өнгө мөнгө, үс зүсээрээ олны анхаарлыг татсан цөөнгүй бүсгүйчүүд байлаа. Анхын тураах төв байгуулсан Цэнд-Аюуш холливудаас дэлхийн супер одыг урьж ирнэ хэмээн шуугиан дэгдээж, Жам ьяан хуурчийн охин Хулан Өсөхбаяр аваргатай нэр холбогдож, Г.Алтан мөнгийг баруун солгойгүй цацлан шинэ, хуучин амрагуудынхаа хэрүүлд хавчуулагдаж байлаа. Тэгвэл дуулиан шуугианы эзэд болж байсан сайхан бүсгүйчүүдийг хаана явааг тодруулсан юм.

“Синди“-гийн Цэнд-Аюуш Библийн сургуулийг төгсжээ
“Тураах төв”-ийг монголд анх нэвтрүүлж, хөхөө гаргасан эротик зураг авахуулан элдэв төрлийн сенсааци дэгдээн сонин хэвлэлийн хуудаснаас салдаггүй байсан дуулиантай эмэгтэйчүүдийн нэг бол “Синди” төвийн захирал Цэнд-Аюуш. Тэрээр 16 настай хүүг садар самуунд уруу татсан, өөрийнхөө араас эрчүүд хэрхэн гүйдэг талаар ил задгай ярьдаг гээд тухайн үедээ л шуугиан таригч эмэгтэй байсан. Түүний энэ байдал ихэнх хүмүүст таалагддаггүй байсан ч өөрөө үүнийг төдийлөн анзаардаггүй байсан нэгэн. Гэхдээ одоо тэр хүмүүжихээр шийдсэн бололтой. Нэг хэсэг чимээгүй болсон дуулианы эзэн одоо 13-р хороололд байрлах “Библийн дээд сургууль”-д элсэн орж оюутан болоод байгаа гэнэ. Хичээлээ тасладаггүй бас сайн сурлагатай түүнээс ангийн найзууд нь будаа иддэг гэнэ. Цэнд-Аюуш хатагтайн одоогийн амьдрал урьдынхаасаа тэс өөр болж, энгэрээ ч сул хаяхаа байж энгийн даруухан эмэгтэйн дүрд хувирсан гэнэ. Сурсан зүйлийг сураар боож болддоггүйн адил “ТУРААХ” гэдэг үгнээсээ энэ насаараа салахгүй гэдгээ батлан “Herba life”-ийн бүтээгдэхүүнийг ангийнхаа андуудад зарсан шигээ хорхойгоо дарж суудаг гэсэн. Хамгийн харамсалтай нь “тураах” гуншинтай хатагтай маань мяраалаг хэвээрээ л байгаа аж.
“Хулан“ –гийн Цолмон удган болсон
Алдарт Жамьян хуурчийн охин “Хулан”-гийн Цолмон гэдэг бас нэг дуулиантай эмэгтэй бий. Цагтаа “Хулан” тураах төвөөсөө хангалттай их ашиг олж, дээрээс нь монголчуудын мөрөөдлийн диваажин болж байсан Солонгос улс руу “хүн гарган” хөлжиж байсан нэгэн. Баян эмэгтэйн зангаар гадаад, дотоодгүй зугаалж, мөнгөнд дуртай эрчүүдийг хуйлруулж явсан энэ эмэгтэй бизнесээ орхин сураг алдарсан. Гэтэл “Барби” шиг хэмээн нэгэн үе өхөөрдүүлж явсан дуулиант бүсгүй нэг хэсэг авюарга Өсөхбаяртай хүртэл нэр холбогдож байсан удаатай. Гэтэл өнөөдөр тэрээр  хүний нутагт бөө болчихсон сууж байна гэнэ. Түндэмүн дээр эрх эргүүлж, тарни уншин элдэв нууц, ил далдыг хэлсэн шигээ эх орон нэгтнүүддээ номчирхож явдаг удган болсон сурагтай.

“Алтжин”-гийн Г.Алтан  гадаадад амьдарч байгаа
Монголын толгой баячуудын нэг Г.Алтан цагтаа монголын хамгийн баян намд хар тор дүүрэн мөнгө өгөн “Хандив” хэмээн улс төрчдийн амыг таглан, ногоон гэрлээр ажлаа бүтээж, ёстой л нэг бужигнуулж байсныг хэн хүнгүй мэддэг.  Нийслэлийн ашигтай газар бүхнийг “САПУ” гэсэн бензин колонк, худалдааны төв болгож, архи, согтууруулах ундааны салбарт магнат болж байсан эмэгтэйг дуулианы эзэн гэхгүй бол хэлгүй нэгэн болох буй за. Найзынхаа нөхрийг булааж суусан Алтан, эрээн, эрхүүгийн замд усанд орох ч завгүй ганзагын наймаанд гүйж байж хөл дээрээ боссон гэдэг. Гэвч хамтдаа хөлсөө урсган байж амжилтанд хүрсэн нөхрөөсөө салахдаа нэг ч зоос хялайлгаагүй харамч эмэгтэй. Түүний энэ нарийн зан өөрийг нь дампууралд хүргэсэн гэдэг. Тэрээр “Бөмбөгөр” гэж хүмүүсийн дунд нэрлэгддэг “САПУ” худалдааны төвөө барихдаа бэлэн орж ирэх мөнгөний урсгалаа тооцоолж чадсан ч аюулгүй байдал гэдгийг бодолцож үзээгүйгээс түймэр гарч хэдэн зуун наймаачдын хөрөнгө үнс нурам болсон. Г.Алтан түрээслэгчдийн хохиролыг хэд дахин нугалж төлөн бизнесээс нэрээ татсан. Үнэнийг хэлэхэд түрээслэгчид нь түүнд дэндүү хатуу хандсаныг хэнбугай ч мэднэ. Үүнээс хойш Г.Алтан хатагтай хаа яваа нь мэдэгдэхгүй усанд хаясан чулуу шиг алга болсон. Харин тэрээр саяхнаас “Vida”l салоноор байн байн зочилж, ихэвчлэн гадаадад амьдарч байгаа гэнэ.
“Зөөлөн эх”-ийн Цэрэндэжид ял эдлэж байна
Цагтаа Монголд байхгүй машин унаж Япон Монголын хооронд ажилчин гаргах гэж байгаа гэдгээрээ нэрд гарч байсан энэ бүсгүй өнөөдөр хамгийн өрөвдөлтэй нэгэн болж хувирсан. Түүнийг мөнгөтэй гэдгийг мэдсэн нэг нэртэй бөх сайхан аашилж байж хамаг мөнгийг нь зээлж авчихаад дараа нь нүүрээ буруулан бүх хэрэгт  Цэрэндэжидийг унагааснаар энэ хэрэг эхэлсэн. Нялх хүүхэдтэй гэргийгээ хамгаалах гэсэндээ хань нь өмнөөс нь хэрэг хүлээсэн ч торны цаана амиа алдаж, Цэрэндэжид бүсгүй 3-16 настай дөрвөн хүүхдээ үлдээн Луусангийн хорих ангид ял эдэлж байгаа юм байна.
http://janjin.net/chuluut-tsag/3288-2016-03-11-02-44-24

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>