Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

00-ийн өрөөгөө үргэлж цэвэр байлгах 8 арга

$
0
0

Дэлхий дахинд аливаа үйлчилгээний газрын зэрэг зиндааг ариун цэврийн өрөөгөөр  нь хэмждэг жишиг бий. Тэгвэл гэртээ ч дээд зэрэглэлийн зочид буудалд байгаа мэт цэвэр цэмцгэр байхын тулд та  бүтэн цагаар ажилладаг гэрийн үйлчлэгч хөлслөх шаардлагагүй. Доорх найман үйлдлийг л өдөр тутмын амьдралдаа, мөн гэр бүлийнхэндээ хэвшүүлэх хэрэгтэй.

  1. Хогийн саваа дүүрч, үнэр орохыг хүлээлгүй өдөр бүр цэвэрлэх.
  2. Усанд орсныхоо дараа шүршүүрийнхээ хана, шилэн хаалтыг угаах 1-2 минут гаргаж байх.
  3. Нүүр гарын арчуураа үргэлж хатааж, хуурай байлгах.
  4. Ариун цэврийн өрөөндөө орох бүртээ сэнс, агаар сорогчоо асааж байх.
  5. Угаалтуур, суултуурт үүссэн бохирдлыг хатаж, дагтаршихаас нь өмнө дор дор нь цэвэрлэж байх.
  6. Усанд орохдоо хувцасаа газарт хаяхгүй байх. Ариун цэврийн өрөөнд хувцас үлдээхгүй, газарт хаяхгүй гэсэн дүрэмтэй болох.
  7. Шүдээ угаах зууртаа угаалтуур, ойр орчмоо арчиж цэвэрлэж цаг хэмнэх.
  8. Шалан дээр унасан үсийг өдөр бүр соруулж цэвэрлэх.

Эдгээр энгийн дүрмийг та өдөр бүр дагаж, амьдралдаа хэвшүүлвэл гэнэтийн зочин ирсэн үед ичгүүртэй байдалд орохгүй, мөн эрүүл ая тухтай амьдрах болно.

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>