Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа лхагва гаригт амаржиж, хүүтэй болсон талаар Вангийн ордноос мэдээлжээ. 3.6 кг эрүүл саруул хүүтэй болсон тухай сонсоод хунтайж Дэниэл баярласандаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Гүнж Викториа, хунтайж Дэниэл нар хүү гэдгийг мэдээд маш их баярласан бөгөөд хүүхдийн хүйсийг нууцалж байжээ.
Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа, хунтайж Дэниэл нарын ууган охин Эстелл нь дөрвөн нас хүрч байгаа юм байна.