The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэрээр тус шоуны 2020 оны шинэ цувралд оролцож Blind Audtitions шатанд 4 шүүгчийг эргүүлээд байна. Б.Ганбүргэд “Аав ээж минь” хэмээх дууг морин хуурын аялгуунд, монгол ардын язгуур урлаг хөөмийг хослуулан дуулсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.