Таны гар хөл үргэлж даардаг бол энэхүү зөвлөгөөг уншаарай гэсэн гарчигтай нийтлэл health.com сайтад тавигджээ.
Уг нийтлэлд гар хөл амархан даарах нь цусны эргэлт муу байгаагийх, харин цусны эргэлт, биеийн халууныг бид өдөр тумын дэглэм, хоолны тэнцвэрээр сайжруулж болно. Амархан даардаг, дулаан орчинд дассан хүнээс гадна хөл гар нь байнга хүйтэн байдаг хүмүүс бий. Гар хөл хүйтэн байх нь цусны эргэлт удааширснаас судас цөөтэй биеийн үзүүр хэсэгт очих цус багадаж, гар хөлийн дулаан буурдаг хэмээн онцолжээ.
Ийм хүмүүс ихэнхдээ жаахан сэрүүн орчинд гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиуртай байдаг аж.
Учир нь гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход бас гар хөл хөрөхөд хүргэнэ. Ажиглалтаас үзэхэд булчингийн их бага мөн нөлөөтэй байдаг. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг.
Гар хөлөө дулаан байлгахын тулд биеийн дулаанаа өргөж цусны эргэлтээ сайжруулах шаардлагатай. Үүнд дулаан баннанд орох, дасгал хийх, тэжээлийн баланс сайтай хооллох зэрэг арга тус болно.
Мөн уураг, витамин ихтэй илчлэг хүнс идэж, бие хөргөх сахар, тостой идэх юмнаас аль болох татгалзаарай хэмээн зөвлөжээ.
Б.Дэжид
gereg.mn