Дэлхийн кино урлагийн хамгийн томоохон арга хэмжээ, 88 дахь удаагийн Академийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 08.00 цагт Улаан хивсний ёслолоор эхэллээ. Ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби Театрт болж байна.
Инээдмийн жүжигчин Крис Рок энэ жилийн Оскарын наадмыг хөтөлж буй. Крис Рокын хувьд 11 жилийн өмнө буюу 2005 онд Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтөлж байсантуршлагатай нэгэн юм.
Одоогийн байдлаар Оскарын наадмаас “Галзуу Макс: Хилэнт зам” буюу “Mad Max: Fury Road” кино зургаан номинацын эзэн болоод байна. Тус кино “Шилдэг хувцас загвар”, “Шилдэг тайз засал”, “Шилдэг нүүр хувиргалт”, “Шилдэг кино редактор”, “Шилдэг дууны редактор”, “Шилдэг дууны эвлүүлэг” номинациудад дарааллан тэргүүллээ.
Харин үзэгчдийн дунд шилдэг кино номинацын эзэн болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан “Амилсан чөтгөр” буюу “The Revenant” кино одоогийн байдлаар ”Шилдэг зураг авалт” , “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч” номинацид ялалт байгуулаад байна.
Ямартаа ч уншигч та бүхэндээ 88 дахь удаагийн Академийн дээд шагнал гардуулах ёслолын сэтгэл догдлуулсан агшнуудыг хүргэе.
Б.Дэжид
Шилдэг кино зохиол номинацид “Spotlight” кино “Оскар”-ын эзэн болжээ. Уг киноны зохиолыг Жорж Сингер болон Том Маккарти нар бичжээ. Энэхүү уран бүтээл бодит амьдралаас сэдэвлэсэн аж. “Boston Globe” сонины сэтгүүлчид Католик сүмийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг хэрхэн хүчирхийлдэг талаар нийтэд илчилсэн тухай уг бүтээлд өгүүлдэг юм.
“The Danish girl” киногоор жүжигчин Алисия Викандер “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртэж байна.
“Mad Max fury road” кино “Шилдэг хувцас загвар” номинацид Оскар хүртлээ.
“Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналыг найруулагч Стивен Спилбергийн бүтээл “Bridge of Spies” кинонд тоглосон жүжигчин Марк Райлэнс хүртлээ.
88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг найруулагч” номинацийн эзнээр “The Revenant” киноны найруулагч Алехандро Иньярриту ялалт байгууллаа.
88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзнээр, жүжигчин Брие Ларсон тодорлоо. Тэрбээр “Room” кинонд тоглосон юм.
88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацийн эзнээр холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприо тодорлоо. Тэрбээр “The Revenant” киноны гол дүрийг бүтээсэн юм.
Крис Рок цагаан хослолтой гарч ирсэн нь нүдэнд шууд өртөж байна. Америкийн кино академи энэ жил Оскарын гол дөрвөн шагналд зөвхөн цагаан арьстнууд л нэр дэвшсэн хэмээн шуугианд өртөөд байгаа юм. Кино найруулагч Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт Смит нар Оскарын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү хөтлөгч Крис Рок цагаан хослолтой гарч ирсэн нь дээрх шуугиантай холбоотой юм.