Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дэгжин даашинз, чулуун зүүлттэй

$
0
0

1544294_549946718468874_4023745338397755670_n4635073892014-11-19-09-17[www.urlag.mn]Хобби” булангийнхаа энэ удаагийн зочноор, Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгийгийг урьсан юм. Тэрээр гоёлын даашинз болон ээмэг зүүлтний арвин цуглуулгатай юм байна.

Хийлч Дээгий хамгийн сүүлд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан. Тус нэвтрүүлгийг хөгжилтэй зан, хэнэггүй яриагаараа чимсэн уран бүтээлч бүсгүй нэвтрүүлгийн шат бүрт гоёмсог даашинзаар гангарч байсныг уншигчид мартаагүй байх. Харин тэдгээр даашинз нь түүний мэргэжлийн онцлогоос гадна хоббиных нь нэг хэсэг юм байна. Учир нь хөгжимчин бүсгүй гоёлын даашинз цуглуулах хоббитой аж. Энгийн гэхээсээ илүү дэгжин, гоёмсог үдшийн гоёл түүнд олон бий гэв.

Дээгий тэдгээр гоёлдоо зориулж, өрөөндөө тусгай ханын шүүгээ байрлуулжээ. Олон төрлийн тоглолт, шоу нэвтрүүлэг, хүлээн авалтад оролцохдоо тэдгээр гоёлоосоо сонгодог байна. Харин хийлч бүсгүйн даашинз тооны хувьд жаахан эргэлзээтэй гэсэн. Учир нь ганц, хоёр удаа өмсөөд далд хийж, заримыг нь хүнд бэлэглэчихдэг болохоор хэчнээн даашинз цуглуулсанаа нарийн хэлж чадахгүй нь гэлээ.

Тэрээр дэлгүүр хэсч, даашинз худалдаж авахыг боддоггүй. Харин зөвхөн өөртөө зориулж, мэргэжлийн загвар зохион бүтээгчдээр хийлгэхийг илүүд үздэг аж. Тиймээс ч нэлээд олон жилийн өмнө дизайнер Д.Баярцэцэгээр хийлгэсэн хар даашинзаа одоо ч нандигнан хадгалдаг юм байна. Хайртай даашинз нь нуруу нь тэр чигээрээ ил гарсан, урт хормойтой аж. Тухайн үед бие даасан тоглолтондоо зориулж, боломжийн үнээр хийлгэсэн ч өнөөдрийг хүртэл өнгө үзэмж, хийц загвар нь хоцрогдоогүй учир өмсөх бүрийдээ сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Тэрээр “Хар даашинзыг минь харсан хүн бүр гоё, дэгжнийг нь одоо хүртэл гайхдаг шүү” гээд инээмсэглэсэн. Түүний өөр нэгэн хобби нь ээмэг зүүлтний хослол цуглуулах. Гэхдээ хаа тааралдсан газраасаа худалдаж авдаггүй нэгэн. Ихэвчлэн гадагшаа явахдаа зорьж, цуглуулгаа арвижуулдаг юм байна. Түүнээс хамгийн үнэтэй гоёлынх нь тухай асуухад байгалийн чулуугаар хийсэн 850 мянган ам.долларын үнэтэй хослолоо онцолсон юм. Гэхдээ хийлч бүсгүй тухайн зүүлтээ байнга зүүдэггүй. Чухал баяр болон тэмдэглэлт өдрөөр л үнэт чулуугаараа гангардаг аж.

Ч.Гантулга

Зууны мэдээ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>