Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жон Леннон, Йоко Оно нарын олонд дэлгээгүй ховор зургууд

$
0
0

Домогт Битлз хамтлагийн гишүүн, алдарт хөгжимчин Жон Ленноны туг үс Америкийн Техас муж улсын Даллас хотод болсон дуудлага худалдаагаар 35 мянган долларын үнэ хүрч зарагдсан тухай Dailynews мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг дуудлага худалдааг “Heritage Auctions” зохион байгуулсан бөгөөд эхлээд 10 мянга орчим долларын орлого олно гэж төлөвлөж байжээ.

10 см орчим урт, хүрэн бор туг үсийг 1967 онд Германы үсчин Клаус Барук Гамбург хотод тайрчээ. Тус хотод Жон Ленноны гол дүрд нь тоглосон дайныг эсэргүүцсэн уран сайхны кино болох “Би дайнд хэрхэн ялсан бэ” /“How I Won the War”/ киноны зургийг авсан байна. Кино зураг авалт эхлэхийн өмнө Ленноны үсийг тайрсан үсчин түүний туг үсийг дурсгал болгон авч үлдэж, бараг 50 жил өөртөө хадгалжээ.

“Heritage Auctions” ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, урьд өмнө үнэ хаялцуулж байсан Ленноны туг үснүүдээс хамгийн урт нь болох дээрх үсийг Их Британийн цуглуулагч худалдан авсан байна.

Тэгвэл урлагийн ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг болох Жон Леннон, Йоко Оно нарын ховор гэрэл зургуудийг уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Японы эзэн хааны гэр бүлээс гаралтай, нөлөө бүхий гэр бүлд өсөж торнисон Йоко Оногийн амьдрал Сан Францискод нүүж ирснээр бүхэлдээ өөрчлөгдсөн байдаг. Хожим тэрээр өөрөөсөө арван насаар дүү Жон Леннонтой учирч гэрлэсэн билээ.

Зарим хүмүүс Йоко Онотой гэрлэснээс болж алдарт “Битлз” хамтлаг тарсан хэмээн буруушаадаг. Гэсэн хэдий ч Йоко өнгөрсөн хугацаанд Жон Ленноныг алдсандаа гашуудан суулгүй, авангард уран бүтээлээ туурвиж, дал насандаа хувцасны загвар зохиож, хүү Шонтойгоо дуулсаар явна.

Тэрээр “Мэдээж нөхөр минь амьд байсан бол гэж цаг үргэлж боддог. Гэхдээ би уйлаад суухыг хүсдэггүй. Жон амьд байсан бол интернэт түүнд таалагдаж, твиттерт дурлах байсан байх. Тэр минь 70 гарсан ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах байсан гэдэгт би эргэлздэггүй. Би л гэхэд дээрх бүхнээс татгалзаж, гэртээ зүгээр сууж чадахгүй байна шүү дээ” хэмээн хожим нэгэн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

Ингээд алдарт хосуудын ховор зургуудаас хүргэж байна.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>