Өөрийнхөө зан чанарын сөрөг талыг тестээр шалгаж үзэхийг хүсвэл та доорх асуултад хариулаарай. Ингэхдээ та асуулт бүрийн өмнөх А, Б, В гэсэн үсгүүдийг дугуйлах буюу тусд нь тэмдэглээрэй. Таныг дүгнэлтээ гаргахад тань хэрэг болох болно.
1. Та хэн нэгэнтэй муудалцчихаад буцаж эвлэрэхийн тулд хэр хугацаа шаардагддаг вэ?
А. Амархан тайвширдаг
Б. Цаг хугацаа шаардана
В. Гомдоосон хүнээ уучилж үзээгүй
2. Хэрэлдэх үедээ та
А. Биеэ барихыг хичээдэг
Б. Бодсоноо хэлдэг ч дараа нь харамсдаг
В. Хамаагүй үг хэлчихдэг. Дараа нь энэ тухай дурсахад ч эвгүй
3. Хүмүүс таныг
А. Тайван, тогтвортой
Б. Бага зэрэг түргэн ууртай
В. Муухай ааштай
4. Хамт ажиллагсдын хэн нэг нь танд хэлэлгүйгээр ширээн дээрээс чинь чухал баримт авчихвал та
А. Маш их дургүйцэх ч тайван байхыг хичээнэ
Б. Түүнийг заавал зэмлэнэ
В. Мартахааргүй болтол нь загнана
5. Нөхөр чинь хэлэлгүй оройтож ирвэл
А. Утсаар хэлээгүйд нь дургүйлхнэ
Б. Загнаж нууц амрагтай болсон эсэхийг сонирхож лавлана
В. Үглэж яншина
6. Та тушаал дэвших гэж хүлээж байтал өөр хүнийг дэвшүүлбэл
А. Сэтгэлээр унана
Б. Даргаасаа яагаад ийм зүйл болсныг тодруулна
В. Албан тушаал дэвшсэн хүнийг үзэн ядна
7. Ажил, эрүүл мэнд, найз нөхдийн хүрээнд ч юм уу танд таагүй зүйл тохиолджээ. Энэ байдал таны ойр дотны хүмүүст нөлөөлөх үү?
А. Үгүй, тэд үүнд буруугүй шүү дээ
Б. Заримдаа уурлах байх
Дүгнэлт:
“А” хувилбар их бол: Амьдралын зарим нэг хүнд таагүй байдлаас үл хамааран та биеэ барих чадвартай юм байна. Эргэн тойрны чинь хүмүүс арван хуруу тэгш бус алдах эрхтэй гэдгийг та сайн ойлгодог тул цаашид ч энэ зан чанараа бүү алдаарай.
“Б” хувилбар зонхилбол: Хүмүүстэй жаахан хүндрэлтэй харилцдаг. Санаатай санамсаргүй алдаанд та хэт эмзэглэж өөрийгөө шаналгадаг. Гэсэн ч та сэтгэл хөдлөлдөө бүрэн захирагдалгүй биеэ барих чадвартай. Энэ тал дээр өөртөө жаахан шүүмжлэлтэй хандахад гэмгүй.
“В” хувилбар ихэнх бол: Таны мэдрэлийн систем мэдэгдэхүйц доголдож байна. Бүх хүмүүс зориуд танд төвөг учруулдаг юм шиг. Бүгд таны уурыг хүргэдэг бололтой. Амьдрал болон хүмүүстэй харилцах харилцаандаа гойд анхаар.