“America’s next top model” шоуны онцгой эрхийн дагуу зохион байгуулагддаг “Asia’s next top model” шоунд загвар өмсөгч С.Төгс эх орноо төлөөлөн оролцож буй билээ. Монголоос анх удаа уг шоу нэвтрүүлэгт оролцож буй учраас С.Төгс шоуны зохион байгуулагчдын гол анхаарлын төвд байгаа гэнэ лээ. Англи, Герман хэлтэй, дээрээс нь мэргэжлийн ур чадвар сайтай гээд С.Төгс бусад орны моделиудаас эрхгүй ялгарч, өдгөө цахим сүлжээнд хамгийн их дэмжигчтэй оролцогчоор шалгараад буй аж. Тус шоунд Индонез, Филиппин, Хятад, Солонгос, Вьетнам зэрэг орны загвар өмсөгчид өрсөлдөж буй бөгөөд тэмцээн дуусахаар Youtube сувгаар хүлээн авч үзэх боломжтой аж. Модель С.Төгсийн хувьд саяхан английн “Жем” модель менежменттэй гэрээ хийж, хамтран ажиллаж байгаа гэнэ.
Д.МИШЭЭЛ