Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бусдыг хэзээ ч дорд үзэж болохгүй

$
0
0

8645081544e08e42f3023Ер нь хүн өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг үнэлдэггүй байх нь хамгийн муу зүйлийн нэг юм. Энэ нь нэг ёсондоо өөрийгөө болон бусад хүмүүсийг дорд үзэж байгаагийн нэг илрэл юм шүү дээ. Сайн ч бай, муу ч бай хүнийг тодорхой хэмжээгээр үнэлж урамшуулж байх хэрэгтэй. Бусдыг дорд үзэж, үнэлдэггүй хүмүүс үнэн хэрэгтээ өөрсдийгөө дорд үзэж байгаа хэрэг юм.

Хүн хичнээн байгалиас заяасан сайхан бие хаа, зүс царай, мэдлэг боловсролтой байлаа ч гэсэн өөрийгөө бусдаас дээгүүр тавьж эрдэж хэзээ ч болохгүй. Энэ нь таны маш том алдаа төдийгүй сул тал болон хувирдаг. Ямар ч хүнийг өнөөдөр байгаа байдлаар нь дүгнэж үл ойшоосон байдалтай зүй бус харьцаж хэзээ ч болохгүй.

Өндөг шиг өөгүй өв тэгш хүн гэж хэзээ ч байгалиас шууд заяадаггүй. Амьдралын явцад алдаа оноон дээрээсээ суралцаж явдаг нь байгалийн жам ёс юм. Иймд хүн хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, бусдыг хүндэлж байх хэрэгтэй. Бусдыг дорд үздэг хүмүүс:

• Хар амиа хичээсэн,
• Ихэмсэг бардам зантай,
• Жаахан ч гэсэн хүнээс өө сэв эрж хайх дуртай,
• Хүний санаандгүй үйлдлээр тоглоом тохуу хийдэг,
• Өөрөөсөө сул дорой нэгнийг ямагт дорд үздэг,
• Өөрөөсөө доогуур түвшний хүнтэй харьцдаггүй,
• Үргэлж өөрийн зиндааны хүнтэй нөхөрлөдөг,
• Хүнийг хүн ёсоор хүлээж авдаггүй,
• Бусдыг хайрлаж хүндэлдэггүй,
• Өөрийгөө хүндлүүлэхийг хүсдэг,
• Бусдыг магтах дургүй,
• Бусдын санал санаачилгыг унтраадаг.
• Өөрийгөө л энэ тэргүүнд тавьж үздэг.

Бусдыг дорд үзэж өөрийгөө дээгүүрт тавина гэдэг ухамсар доройн шинж тэмдэг юм. Ухамсар хэдий чинээ дорой ядуу байна төдий чинээ зүй бус үйлдэл хийж бусдын сэтгэлийг шархлуулж гомдоодог юм. Харин ухамсартай хүн хэзээ ч бусдыг доромжилж, элдэв муухай ааш зан гаргадаггүй.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>