Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тогосоо

$
0
0

12717920_1129006510473110_901459211514268487_n

Манийг мангар бацаан байхад манай дээдийн дээдийн дээд ангид Тогосоо гээд тогос шиг гоё охин байсын. Хүзүү урт, хөл тэгш, ташаа өндөр. Алхаж байгааг нь дүрсэлбэл алтан боронзтой бийрээр алхан хээ зурах мэт …

Ах нар их гүйнээ… өнөөх чинь тэрүүхэндээ өөрийгөө мэдэрцэн. Баргийн бачкаг басч гоочлоод, өдөж хоргоосныг өөлж шоолоод, захианы эздийг зад зарлаж эргүүлсэн гуйсныг элдэвлээд л… Төрцийм чинь яахуу дээ одоо.. Аа дагаж баясдаг матар охид бол гайлвайна.

Мань мэт угаасаа харахаас хазахын заяа байх биш.. их л болж нэгийгээ Тогосоотой холбож орцны хана халтартуулахаас цаашгүй. У+Т=ҮҮМ (үерхэл үүрд мөнх)

Тэгээд яахуудээ, тогос шиг царайд толгой дутуу заяаснаас хойш дээд сургуульд орж чадалгүй өнжөөд, эхний жилдээ соёлын ордны зарлагч, дараа жил нь цэцэрлэгт туслах багш, сүүл рүүгээ уурхайн гуанзанд угаагч байлуу яалаа. Үеийнхэн нь сургууль соёл, гэр бүл зохиогоод, Тогосоо толгой хаялж явсаар л.

Эргүүлэгсдийн тоо цөөрсөөр, тэгж тэгж белазын жолооч барзгар Болдоо л үлдсэн дээ. Тогосоо том зантай хэвээрээ, ангийнхантайгаа хааяа уулзахаар “яанаа Болдоотой суучих вий дээ” гэж хөхөрч унасаар байгаад Болдоотой суучихсан шд.

Тэрэн шиг маниус ам дамжин шоолж, маазарч байгаад харваач Гүндалай, бятаан Ганбаа, Гарьдхүүгийн ганц доовтор хүү эд нарыг дахиад сонгочих вий дээ. Манай ард түмэн чинь их наргианч, наадамч, хатуу тоглоомтой улс шд. Маазарч байгаад л маргаангүй хийдэг улс.

Өнөөдүүл нь ч андахгүй албаар гэнэн хонгор царайлжугад ардаас нь зооно доо. Ямар сайндаа маниусын мангарыг сануулж “Монголоороо байгаасай” гэж дуулаад байшд. Ядаж энэ сонгуулиар л монголоороо баймааргүй байна шөө…


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles