Би одоо 33 настай, эмэгтэй. Хүүтэйгээ амьдардаг. Миний хань намайг 19 настай байхад учраад 20-той байхад минь нэг гэрт орж, 23-тай байхад минь хүүтэй болгож, 26-тай байхад минь хаяад явсан юм. Түүний буруу бишээ. Би гэж нэг дүүрсэн толгой амьдралдаа хамгийн том алдаагаа хийсэн нь тэр. Би нөхөртөө онгоноороо ирж, секс гэгч зүйлийн амтыг мэдрэлгүй хэдэн сар болж, угаасаа л ийм байдаг ёстой байхаа гэсэн ойлголтоор доор нь хүссэн хүсээгүй хэвтдэг байлаа.
Үүнийг маань манай хүн гадарлаж нэг л өдөр гэгээн цагаан өдрөөр том гэгчийн толь орныхоо дэргэд тавьж байгаад хийсэн. Аминдаа л миний хань сексийн арга барилаа өөрчилж шинэ мэдрэмж, шинэ таашаал өгөх гэж хичээж байгаа нь тэр.
Үр дүнгээ ч өгсөн, босоо толины өмнө хийж байгаа бид хоёрын нүцгэн бие надад урьд өмнө мэдэрч байгаагүй тийм сэрэл таашаалыг хайрлаж, хийж байхдаа л эртхэн надад ийм сайхан гэж мэдрүүлэхгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Хийх болгондоо тавьж, сексийн амтыг дээд зэргээр мэдэрч хэдэн жил болоод уйдаж билээ. Нэг өдөр өөр хүнтэй унтсан, миний анхны нөхрөөс маань өөр хүн. Тэрэнтэй хоёр ч уулзсан. Тэгээд бас өөр хүн сонирхолтой байсан.
Үнэндээ би дондсон байсан. Нэг л өдөр гэнэдэж баригдсан даа. Гэхдээ би бууж өгөөгүй. Нөхөр бид хоёрын хэрүүлд манай гэрийнхэн ч оролцож намайг өдөөн хатгаж байсан гэхэд болно. Хажуугаар нь би өнөөхөө бодсоор, шинэ мэдрэмж төсөөлж хайсаар л. Хань минь надад “чи тэгж л бай, эр хүн нэг л өдөр явдаг юм” гэж хэлж байж билээ. Тэр үгийг нь би тоогоогүй ээ. Надад хайртай, ухаангүй дурлаж гүйсэн хүн явчихдаг гэж даана ч бодоогүй дээ.
Нээрээ нэг өдөр л ирээгүй, тэр өдөр нь би баярлаж байсан юм. Учир нь харахаар уур хүрээд л, өөр хүнтэй учрах болзох зэрэгт саад болоод байдаг болхоор нь тэр. Маргааш нь ирээгүй, би тоогоогүй. 7 хоног ирээгүй. Би гайхаж эхэлсэн. 1 сар болоход нь үгүйлж эхэлсэн. Өнөөх л булангаа тойроод гараад ирдэг нь нүдэнд харагдаад, байсхийгээд л өөрийн эрхгүй санаа алдаж харуулддаг болчихсон байж билээ. Тэгээд одоо болтол ирээгүй.
Эр хүн нэг л өдөр явдаг юм билээ. Өдий болоход зуурын учрал байсан ч ханийг минь гүйцэж хань болох хүн таарсангүй дээ. Эр хүний нулимс үзсэн хүн өөдөлдөггүй гэж үнэн юм билээ. Хуулийн дагуу хүү минь надтай үлдэж, би томоохон компанид гайгүй ажил хийгээд бид хоёр болж л байна.
Харин хүний ханийн орон зайг нөхөх өөр юу ч байдаггүй юм байна. Би баяр болоход дургүй ээ. Гэр дүүрэн биш, сэтгэл дүүрэн биш амьдрал баяр наадамд дургүй юм билээ. Би өдий хүртэл миний хань гэж бодож явдаг тэр хүн маань одоо гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Намайг бодвол байртай болж амжаагүй байгаа ч аз жаргалтай амьдардаг юм. Нэг удаа гудамжинд таараад би гэж сэхүүн амьтан ярвалзаад зөрж билээ. Гэтэл манай хүн юу ч болоогүй юм шиг эргэж ч харахгүй алхаад явчихсан. Салж байх үеийнх шигээ миний араас гуйж гүйнэ гэж бодож байхгүй юу би. Хн, над шиг мулгуу ховор байгаасай. Хүмүүст сургамж болоосой гэж бодож байна.