Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр. Энэ өдөр шөнө сар гарахыг харахыг иргэд бэлэгшээн хүлээдэг. Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой юм.
Иймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнээрэй.