Холливудын 43 настай од бүсгүй хэзээ ч ээж болохгүй хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл одоо алдартай эмэгтэй өөрийн бодлыг өөрчилсөн бөгөөд 36 настай эр нөхөр Бэнжи Мэддендээ өв залгамжлагч төрүүлж өгөхөөр болсон аж. Тэд 2004 онд нэгэн буяны үйл ажиллагаанд оролцож байх үеэрээ танилцсан аж. Харин дотно үерхэл нь 2014 оны хавар эхэлсэн юм. Улмаар өнгөрсөн оны нэгдүгээр сард гэрлэжээ.
Нэгэн эх сурвалж “Кэмерон ээж болоход бэлэн болсон. Тэр зугаалж ханасан. Одоо сэтгэл нь ханасан учраас өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөдөж байгаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Одоо түүнийг гэр бүлийн амьдрал хүлээж байна. Тэд нэг нэгэндээ хайртай. Өдгөө тэд хүүхэдтэй болоход ойрхон байгаа” хэмээн ярив.
Эх сурвалж www.wikimon.mn