Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Таны мэдэхгүй Мэрилин Монро (афоризм, фото)

$
0
0

w1600x1200_14139Дэлхийн хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй од Мэрилин Монрогийн амьдралын түүхийг гэрэл зургаар хүргэж байна. Лос-Анжелес хотын Норма Жин гэдэг эгэл охин хэрхэн гоо үзэсгэлэнгийн туйл, домог болж мөнхөрсний нууцыг тайлахад түүний хэлсэн ишлэл үгс тус болох байх.

Мэрилин Монрогийн талаар олон арван ном бичигдэж, хэдэн баримтат кино үйлдвэрлэсэн. Гэвч сая сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд бат орших энэ бүсгүй яагаад харилцуур утсаа гартаа атгасаар цор ганцаараа амиа тавьсны нууц одоо ч тайлагдаагүй. Цаг хугацаанаас гадуур мөнх орших Мэрилин хэн лүү утастах гээд амжаагүй юм бол доо….

Мэрилин Монрогийн афоризм

Хүн бүр од, тиймээс гэрэлтэх эрхтэй.

Хайр сэтгэлгүйгээр үнсэлцэнэ гэдэг зүгээр л шүлсээ харилцан солилцож байгаа хэрэг.

Бүсгүй хүнд хос туфли өгчих, тэр дэлхийг байлдан дагуулна.

Хувь заяандаа дорд үзэгдэж, басамжлуулсан эр л эмэгтэй хүнийг доромжилдог.

Жинхэнэ гоо үзэсгэлэн, хүүхэмсэг төрх цаг хугацаанаас гадуур оршдог.

Секс бол байгаль эхийн нэг хэсэг. Би байгаль эхтэйгээ санал нэг байдаг.

Амжилтаас болж, хүмүүс таныг үзэн яддаг. Надад ийм юм бүү тохиолдоосой гэж би ямар их хүсч байна аа. Хүрээлэн буй хүмүүсийн нүднээс уур хилэнг харахгүйгээр амжилтаасаа цэнгэлийн дээдийг мэдэрвэл ямар сайхан байх бол.

Би хэзээ ч нохойд хазуулж байгаагүй, зөвхөн хүмүүст л.

Бүсгүй хүнд хоёрхон зэвсэг байдаг. Сормуусны будаг ба нулимс. Гэхдээ бид хоёуланг нь зэрэг ашиглаж болохгүй.

Хэн нэгэнтэй цуг зовж байснаас цор ганцаараа жаргалгүй амьдарсан нь дээр.

Ажил, албан тушаал гэдэг гайхалтай зүйл. Гэхдээ тэр чинь хүйтэн шөнө таныг дулаацуулахгүй шүү дээ.

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles