Сар шинийн баяр ойртоход айл гэрийн эзэгтэй нар угаалга хийж, гэрээ цэмцийтэл цэвэрлэдэг. Гэвч эзэгтэй нарт шарах шүүгээ болон цахилгаан зуухыг цэвэрлэхэд юу ашиглаж яаж цэвэрлэх вэ гэсэн асуудал тулгардаг.
Тэгвэл Америкийн “www.wikihow.com” сайт цахилгаан зуух болон шарах шүүгээг цэвэрлэх хялбар аргыг танилцуулжээ.
Эзэгтэй танд ердөө уксус эсвэл алимны цуу, тал лемон байхад хангалттай.
- Шилэн саванд ус хийж, дээрээс нь уксус эсвэл алимны цуунаас бага зэрэг хийнэ.
- Уксустай усаа цахилгаан зуухандаа хийж, ууршуулна.
- Ердөө нэг минут байлгахад хангалттай.
- Усаа гаргаад цэвэрхэн даавуугаар сайн зүлгэж арчина.
- Суурь тавгийг нь авч арчиж, цэвэрлэхээ мартваа.
Эзэгтэй таны хөргөгчинд уксус эсвэл алимны цуу алга уу. Тэгвэл лемон орлуулж дээрх зарчмаар цэвэрлэж болно шүү дээ.