Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн баримталдаг зарчим

$
0
0

so emБНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн амьдралын зарчмууд, үзэл баримтлалыг та бүхэнд хүргэж байна.

Пак Гын Хе бол БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Тэрбээр 1952 онд БНСУ-ын Ерөнхийлөгч, хожмын хөгжил дэвшилд Солонгос улсыг хөтөлсөн гэж ард нийтээрээ хүндэтгэдэг Ерөнхийлөгч агсан Пак Жөн Хигийн ууган охин болон мэндэлжээ. Ээжийгээ нас барсны дараа олон жилд тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж дипломат харилцаанд туршлагажсан тэрбээр 1998 онд Деггү мужаас хууль тогтоох хурал болон Үндэсний ассамблейд сонгогджээ. 2003 оны хоёрдугаар сард тэрбээр БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний өөрийн намтар дурсамжиндаа тэмдэглэсэн амьдралын зарчмууд, үзэл баримтлалыг та бүхэнд уншина уу.

-Хүн хичээлдээ сайн ч байж болно, муу ч байж болно. Гэхдээ хором бүр зөв сэтгэлтэй бай.

-Бусдад байхгүй зүйлийг авч бусдад гайхуулах хэрэггүй.

-Эрнест Хэмингуэй, Шекспир, Талмуд зэрэг алдартай бүтээлүүдийг эх хэлээр нь унших хэмжээнд англи хэлийг сур.

-Гадаад орны хэлийг эзэмшинэ гэдэг тэр хэрээр миний уулзаж учирч болох ертөнц өргөжин тэлж байна гэсэн үг.

-Гадаад хэл бол амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэгсэл юм

-Хөгжингүй орон болъё гэвэл хөгжингүй иргэдтэй болох хэрэгтэй.

-Иргэд бид өөрсдөө шамдан хөдөлмөрлөвөл сайн сайхан амьдарч болно гэсэн итгэлтэй болох нь чухал.

-Байгалийн баялаг ч, хөрөнгө мөнгө ч байхгүй Солонгос орны хөгжин дэвших ганц зам нь хүний хийж бүтээдэг шинжлэх ухаан технологийн судалгаанаас өөр зүйл байхгүй.

-Урвалт, шарвалт шиг муухай зүйл байхгүй. Нэг удаа урвахад түүний дараа дахин урвах амархан болно. Тэгээд насан туршдаа өөрөө өөртөө ичгүүр гутамшигтай амьдрах болно.

-Бусдыг шүүмжилдэг зангаараа өөрийн биеийг шүүмжилвээс алдаа эндэл бага гаргана. Өөрийн биеийг өршөөдөг зангаараа бусдыг өршөөх аваас олон түмэнтэй явна.

-Амьдралын ухаан ганцхан өдөр бий болдоггүйн адил, аз жаргал ч мөн аяндаа өөрөө ирдэг зүйл биш.

-Намын шинэчлэл нь улс төрийн шинэчлэлийн цөм юм.

-Хүнд өгөх бэлгээ сонгохдоо ч надад тогтсон зарчим бий. Бэлэг ямар нэг утга агуулж байх ёстой бөгөөд бидний уламжлал соёл шингэсэн байвал бүр сайн.

-Хэлсэн ярьсан, санасан бодсоноо мартаж болно. Харин цагаан цаасан дээрх бичиж үлдээсэн зүйл бол зуун жил өнгөрсөн ч хадгалагдах болно.

-Улс төрч хүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ард түмэнд амласнаа биелүүлэх явдал.

-Хөгжингүй орон болъё гэвэл чадварлаг боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй.

-Надад гадаад улс орноор айлчлахдаа заавал сахия гэж хичээдэг зарчим бий. Тэр нь Солонгост тусалсан эрхэм хүмүүст талархал илэрхийлэх.

Эх сурвалж: Buynaa Rice


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>