Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хаадын зодоон…

$
0
0

12219496_1650265135221777_1068868827073098727_n

Хаадын зодоон…

Нэг орой хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд очтол зодсон, зодуулсан эрчүүдийн маргаантай халз тулчихдаг юм байна. Таван настнууд нэгнийхээ нармайг нээнгээ алдаж, нанчилдсан гэж байгаа. Омогтой ч гэж жигтэй. Огшсон ч гэж янзтай. Нас чацуу, нуруу тэнцүү дөрвөн хөвгүүн хэрэндээ л хээгээ алдсан юмсанж. Багш нь салгаад, баахан байцаасан ч юунаас болж зодолдсоноо хэн хэн нь хэлэлгүй гүрийж, шилийн сайн эр болцгоосон юм байх.

Харих замдаа “Юугаа булаацалдаад ингэтлээ зодолддог байна аа” гэж гэнэдүүлэн асуулаа. Хариулдаггүй дээ. Орой орондоо орсон хойноо ” Ээж, Батхаган чинь хамгийн том хаан тийм ээ?” гэж байна. Хариулахын завдалгүй
-Манай ангийн Хубилай “Би хамгийн том хаан” гэсэн чинь Чингис бас “Үгүй, би хамгийн том хаан” гэж муудалцаад…гээд л ярьж байна. Өгөөдэй ч бас ” Та хоёр муу юу юм, би хамгийн том хаан” гэж дундуур нь орсон юм. Тэгэхээр нь би ” Тэгж яривал би хамгийн том хаан” гэсэн…иймэрхүү яриа болов. Би элгээ хөштөл инээж аваад ” Тэгээд хэн нь ялав?” гэж лавлалаа. Хүү ” Хэн нь ч ялаагүй ээ, баахан л зодолдлоо” гэдэг байгаа.

Тэр орой Монголын хаадын тухай ямартай ч Алтан ордны улсыг байгуулсан Батхаан хүртэл үлгэр мэт үнэнийг хүүдээ хүүрнэж билээ. Хаадын нэртэй хөвгүүд ээ гэж…

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>