Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Камерын дүрсэд буугаагүй бол итгэхийн аргагүй байгалийн хачин үзэгдлүүд

$
0
0

Солонгын өнгөтэй чулуу

2

Далайн давалгаа шиг хийцтэй хад чулуу

3

Ялаа хүртэл торонд гацдаг л юм байна

4

Этгээд амьтан шиг хэлбэртэй чулуу.

5

Урвуугаа харсан асуултын тэмдэг шиг хэлбэртэй моднууд

6

Боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулсан цэцэг.

7

Тал нь эр, тал нь эмэгчин эрвээхэй. Энэ үзэгдлийг эрдэмтэд одоог хүртэл тайлбарлаж чадаагүй.

8

Хөлдсөн хүрхрээ

9

Аварга болорын агуй

10

Үүл газарт буух ховор агшин

11

Яг л шөнийн тэнгэр мэт харагддаг далайн эрэг

12

Хөлдсөн нууран дор агаарын бөмбөлгүүд үй олноороо байгаа нь

13

Хоёр нуур зэрэгцэн оршдог боловч ус нь хэзээ ч холилддоггүй

14

Өвөрмөц төмөр зам

15

Аварга зүрхэн нуур

16

Галт уулын халуун лав. Хажуунаасаа харахад яг л уурласан төрхтэй гавлын яс мэт харагдана.

17

Өвөрмөц солонгын өнгөтэй мод


Жүжигчин Б.Мишээл нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлжээ

$
0
0

“Үүлэн үст” гэгддэг залуу жүжигчин Б.Мишээл нөхрөөсөө салжээ. Тэрбээр энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо албан ёсоор зарласан байна.

Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон цаг саяхан.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн өвлөөс хойш хань ижлээсээ тусдаа амьдрах болсон талаар нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна. Тэрбээр “Би хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байх дургүй. Хүүгийнхээ ааваас тусдаа амьдарч буй нь үнэн. Хүү маань одоогоор манай ээж аав дээр байгаа. Тиймээс СУИС-ийн нэг ангийг хамтдаа төгссөн, “Мааз” хамтлагийн дуучин н.Жанчивтай хамтарч IPTV-д “Emoji” нэртэй цуврал кино контент хийж байгаа” хэмээн ярьжээ.

http://dorgio.mn/g/92248

ЭМЧ ЯРЬЖ БАЙНА: Хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал унших сэдэв…

$
0
0

36003

Энэ хүмүүс чинь яагаад ийм тэнэг болчихон юм бэ. Хагалгааны өмнөх өрөөнд хүүхдээ харж хянаад сууж байхын оронд гар утсаа ухаж, ухаанаа алдаж сууна. Тэр хооронд нь хүүхдүүд нь болох болохгүй зүйл ам хамартаа хийж, цонхоор хүртэл үсрэх шахах юм. Хүүхдийнхээ хир нусыг угаахгүй бохирын өвчин буглаагаар өвдөж ирчихээд хоол сойх хэрэгтэй гэхээр гайхуулж байгаам шиг миний хүүхэд удаан хүлээж байна, турж үхлээ гэж хэрүүл хийх юм. Гарын хумс нь сэлэм шиг урт , өнгө өнгийн будагтай, нүүрээ япон гейша нар шиг будчихсан хүүхнүүдийн хүүхдүүд нь хав халтар. Хүний Монгол хэлээр тайлбарлаад хэлсэн зүйлийг ойлгохгүй дахин дахин асууна. эсвэл монголд албан ёсны харилцааны хэл нь өөр хэл болчихсон юм уу? хүүхэд чинь хэзээ өвдөж эхэлсэн гэхээр эмээ өвөө нь мэднэ гэхийн, хамгийн сүүлд юу идсэн, гэхээр өө сүүлийн 3 хоног бараг хоосон байгаа юу ч идээгүй гэх хэрнээ унтуулгын эрсдэлд хоол ундандаа хахах үхэх аюултай гэхээр дөнгөж сая бууз, бантан, хуушуур, цуйван, пицца чикен идсэн гэнэ. Эрэмбэлэн ангилалт хийгээд хүнд хүүхдүүдээ түрүүлээд хагалгаанд авахаар чи муу хахууль аваад тэр хүүхдийг түрүүлж хагалгаанд орууллаа чамайг мөнгөөр булаад өгье гэж орилох юм. Ер нь тэгж яривал мөнгөөр булуулахдаа хүрвэл сууж байгаад биш босож зогсож байгаад булуулнаа яадагийн. Хүмүүс өдөржин шөнөжин үр хүүхдийнхэн төлөө зогсох завгүй ажиллаж байхад та муусайн юмнууд удлаа тэр энэ дарга сайд хамаатан садандаа хэлнэ гэж айлгах. хамаагүй тэр сайд дарга нар нь ирээд хагалгааны ширээн дээр хүүхдийн унтуулаад хагалгаагийн хийдэг бол хамаа алга дуудна л биз даанч тэд чадлаа юу. Хүүхдээ хоол сойж хүлээж байхад хэдхэн цаг болж чадахгүй өөрсдөө өлбөрч үхэх гэж байгаа юм шиг хагалгааны хэсгийн гадаа зүсэн зүйлийн хоол үнэртүүлээд хавь орчныг завааруулаад идэж ууна, хогоо хогийн саванд хийчихэж чадахгүй хүлээлгийн сандал доогуураа шиднэ, хүлээгээд ганц нэг цаг суухаараа хүлээлгийн хэдэн сандал дээр тэрийн хадаад хурхирч өгнө. Хэдэн өдөр эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ өвдүүлж халууруулчихаад эмнэлгийн хаалгаар алхвуу үгүй юу миний хүүхэд үхлээш дэ, тануус удлаа гэж хашгирна . Ай мэдэхгүй ард түмэн минь хаашаа л яваад байна да. Өвөө, эмээ, эцэг эхийн минь үед эмнэлэгт очихдоо халуун усанд ороод цагаан хувцасаа өмсөж очдог байсан гэж ярьдаг юм байна лээ. Маний үед усанд орж хувцасаа солих нь битгий хэл хир дагандаа баригдсан хүүхдүүд паалан шиг будсан ээж нар, пизда наахуу гэж хараасан аав нар л байна.

П. Ганцоож

Дэлхийн Монголчуудын Радио

Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл

$
0
0
36008
Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл1. Боломж гарсан дээр нь хүссэн газруудаараа аялж байгаагүйдээ

2. Хайргүй хүний хажууд хэт удсандаа, эсвэл эртхэн салж чадаагүйдээ

3. Бусад хүмүүс өөрийн тань талаар юу гэж боддогт хэт анхаарч, маш их ач холбогдол өгч түүнд шаналдаг байсандаа

4. “Би чамд хайртай” гэж хэлэхээсээ айдаг байсандаа

5. Хэт их ажиллаж амьдралын сайхан мөчүүдийг ажлаар солин өнгөрүүлж байсандаа

6. Хүүхдүүдээ бага байхад нь хамт их тоглоогүйдээ

7. Аав ээжийгээ амьд сэрүүн дээр нь сэтгэл санаагаар ойр дотно байж, ний нуугүй ярилцаж, их сонсож, их харилцаж, сайн ойлголцож байгаагүйдээ

8. Эрсдэлтэй алхмыг зоригтой хийж, хүссэн ажлаа эхлүүлж хийж байгаагүйдээ

9. Дургүй хүмүүстэй, үзэн яддаг ажлаасаа эртхэн гарч байгаагүйдээ

10. Өөрийнхөө ХӨӨРХӨН, ГОЁ САЙХНЫГ мэдэрч талархаж, үнэлж байгаагүйдээ!!!

ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАР, ХҮССЭНЭЭ ХИЙ, ААВ ЭЭЖИЙГЭЭ ХАЛАМЖИЛ, МӨРӨӨДЛИЙН АЖЛАА ХИЙ, ГЭР БҮЛДЭЭ ИХ ЦАГ ЗАРЦУУЛ! БАС ХАЙРЛА

АМЬДРАЛ ГАНЦХАН!

Үтрээг чангалах дасгалийг хэрхэн зөв хийх вэ?

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Бүсгүйчүүддээ кегелийн дасгалын талаар зөвөлгөөг бэлтгэн орууллаа. Энэ дасгал нь  бодибилдинг,  аэробик гэдэг шиг хүн өөрийн  аарцагны  доод булчинг хөгжүүлэх зорилготой дасгалын цогц систем юм. Аарцагны доод  булчинг дангаар нь  болон тусгай зориулалтын булчин өдөөгч төхөөрөмжүүдээр ачаалж хөгжүүлж болдог.
Дасгалыг боловсруулсан хүнийх нь нэрээр Кегелийн дасгал гэдэг. Энэ дасгалыг хийснээр:
Эмэгтэйчүүд
1. Төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ.
2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно.
3. Үтрээг бариу чанга хүчирхэг болгоно.
Эрэгтэйчүүд
1. Эр бэлэг эрхтэний хөвчирөлтийг сайжруулна.
2. Бэлгийн харьцааны үргэлжлэх хугацааг уртасгаж, дур тавих үеийн мэдрэмжийг хүчтэй болгоно.
Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолддог ханиах, инээх, найтаах, явган явах, хүнд зүйл өргөх зэрэгт шээсээ барьж чадахгүй дусагнуулах шээс задгайрах эмгэгшил, цагаан мах эргэх буюу шамбарам өвчинд ч мөн сайнаар нөлөөлдөг.
Кегелийн дасгалыг хэд хэдэн хувилбараар хийж болдог
1. Эхний дасгал 10 секундын туршид “зөв” булчингаа чангалж, суллаад 10 секунд амарна. Энэ дасгалыг 3 удаа давтаад 30 секунд амарна. Удаах дасгал. Булчинг 5 секундын туршид чангалж суллаад 5 секунд амарна. Энэ дасгалыг 9 удаа давтана. Гурав дахь дасгал. Булчинг чангалаад 30 секунд бариад 30 секунд суллана. Энэ дасгалыг 2 удаа давтаад эхний дасгалыг ахин нэг давтана.
2. Эхний дасгал. Булчингаа 5 секундын турш чангалаад суллана. Дасгалыг 10 удаа давтана. Удаах дасгал. Булчинг 10 удаа хурдтайгаар чангалж, суллана. Дасгалыг 3 удаа давтана. Дараа нь булчинг чангалж аль болох удаан /дээд тал нь 120 секунд/ барьна. 2 минут амраад дасгалыг дахин давтана.
3. Эхний дасгал. Булчинг 30 удаа чангалж суллана. Дараа нь аажмаар чангалж суллах тоогоо нэмж 100 хүргэнэ. Удаах дасгал. Булчинг дээд зэргээр чангалан 20 секунд бариад 30 секунд суллана. Дасгалыг 5 удаа давтана.
4. Булчинг 2 минутын турш суллаж чангалж эхлээд яваандаа хугацааг 20 минут болгож сунгана. Энэ дасгалыг хамгийн багадаа өдөрт 3 удаа хийх шаардлагатай.
Дасгалыг хэр ойрхон, хэр олон удаа хийх ёстой вэ?
Хүмүүс ихэвчлэн энэ дасгалыг зөвхөн төрсний дараа юм уу богинохон хугацаанд хийгээд болчихдог юм шиг ташаа ойлгодог. Энэ нь урт хугацааны (үр дүн нь өөрт дасгалыг хэр зөв хийж байгаагаас шалтгаалан 1-4 сарын дараагаас мэдрэгдэж эхэлдэг) тогтмол, тууштай хичээл зүтгэлээр сайжирдаг. Дасгалыг долоо хоногт 3-4 удаагаас цөөнгүйгээр хийнэ.
Зөв булчингаа дасгалжуулж байгааг яаж мэдэх вэ?
Дасгалыг хийхдээ зөвхөн зориулагдсан булчингууд л ажиллах ёстой бөгөөд өгзөг, гэдэс, шулуун гэдэсний булчин агших ёсгүй. Эмэгтэй үтрээндээ хуруугаа хийхэд ажиллах ёстой булчингууд нь хурууг тойрон чангарч байх ёстой бөгөөд энэ үед гэдэс, өгзөг, нурууны булчин сул байх ёстой . Өөрөөр хэлбэл таны хурууны эргэн тойрны булчинг агшиж байгаа мэдэрвэл зөв булчингаа дасгалжуулж байна гэсэн үг юм .
Зөв булчингаа ачаалж чадахгүй бол хичнээн дасгал хийгээд ч үр дүн нь удаан сул байдаг. Тааз, аарцаг үтрээний булчинг хөгжүүлэх төрөл бүрийн төхөөрөмж байдаг бөгөөд тэдгээрийг Кегелийн дасгалтай хавсран хэрэглэх нь дасгалын үр дүнг хурдасгаж сайжруулах маш үр дүнтэй бүтээгдэхүүнүүд юм.

Эх сурвалж: www.emch.mn

Гоо үзэсгэлэнд хүрэх мэдрэмж

$
0
0

Хайртай хүнийхээ өврийг дэрлэхэд л тэр өдрийн стресс, уур бухимдал тайлагддаг гэж эрдэмтэд нотолсон байна. Учир нь бие биенээ илбэн энхрийлэхэд хүнээс аз жаргалын гормон ялгардаг ажээ. Тэгвэл танд хосуудын харилцааны талаар дүрсэлсэн итали зураачийн халуухан зургуудыг толилуулж байна.

Гоо үзэсгэлэнд хүрэх мэдрэмж

 

Италийн залуу зураач Фрида Кастелли (Frida Castelli) анх 2016 онд зурсан зургуудаа инстаграм хуудсан дээрээ тавьснаар маш хурдан алдартай болжээ. Тэрээр түлхүү хосуудын дотно харилцааны нандин мөчийг зурдаг бөгөөд түүний бүтээлийг өнгө будаг, зурсан байдлаар нь хараад таних маш амархан. Ингээд танд түүний зурсан зураг таалагдана гэж найдаж байна.

 

170 өдөр

70 өдөр

2Чамайг дахиад харахгүй бол…

Чамайг дахиад харахгүй бол...

3Өөр ертөнц

Өөр ертөнц

4Чи бол миний бүх зүйл

Чи бол миний бүх зүйл

5Чамайгаа дахин дахин үнсмээр

Чамайгаа дахин дахин үнсмээр

6Миний амьдралын нөхөөс

Миний амьдралын нөхөөс

7Гэр

Гэр

8Чиний минь үнэр

Чиний минь үнэр

9Чамдаа минут тутамд дурлаж байна

Чамдаа минут тутамд дурлаж байна

10Намайг чангаас чанга тэврээч!

Намайг чангаас чанга тэврээч!

11Хэрвээ би чамтайгаа учраагүй байсан бол ертөнц ямар байхыг төсөөлшгүй

Хэрвээ би чамтайгаа учраагүй байсан бол ертөнц ямар байхыг төсөөлшгүй

12Хамт байхыг хүсдэг хүн минь

Хамт байхыг хүсдэг хүн минь

1310 өдөр

10 өдөр

14Хэзээ ч битгий яв

Хэзээ ч битгий яв

15Олон өдөр

Олон өдөр

16Хэзээ хамгийн сүүлд аз жаргалтай байсан бэ?

Хэзээ хамгийн сүүлд аз жаргалтай байсан бэ?

17Гэртээ тавтай морил

Гэртээ тавтай морил

1848 өдөр

48 өдөр

Кольпит буюу үтрээний салстын үрэвсэл

$
0
0

Кольпит буюу үтрээний салстын үрэвсэл

Цөөнгүй тохиолддог эмгэгийн нэг бөгөөд олон шалтгаантай өвчин юм. Ихэвчлэн өндгөвч, үтрээний архаг хууч өвчин, үрэвсэл зэргийг хагас дутуу эмчилсэн, эсвэл анзааралгүй зөнд нь орхисон зэргээс үүдэн үрэвсэл даамжирах нь цөөнгүй. Түүнээс гадна хувийн ариун цэвэр голлох нөлөөтэй гэж үздэг. Сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх элдэв эм тариаг эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх болсон нькольпит үүсэх нэг шалтгаан болж буй тухай бичигдэх болов. Цөөнгүй тохиолдолд улаан бурхан, сахуу, корь, халдварт томуу өвчний дагалдах хүндрэл байдлаар илрэх нь бий. Үтрээний үрэвсэл нянгаар үүсгэгддэг бөгөөд гол үүсгэгч нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, трихомонад байхаас гадна хүйтэн өвчин үүсгэгч гонококк, бэлгийн замаар халдварладаг трихомонад, мөөгөнцөр багагүй үүрэг гүйцэтгэдэг юм. Оношлоход түвэггүй. Үтрээнээс идээрхэг, шүүрэл хэвийн байнга гарах ба тухай бүрт нь цэвэрлэхгүй бол эвгүй үнэр ордог.

Хэвлийн доод хэсгээр унжиж хөшиж өвдөх ба заримдаа бие зарайн халуурдаг. Гэхдээ үрэвсэл үүсгэгч ямар нянгаар өдөөгдсөнөөс хамааран илрэх шинжүүд адилгүй. Тухайлбал гонококк, трихомонадаар үүсгэгдсэн бол загатнах, хорсох шинж гардаг бол мөөгөнцөрөөр үүсгэгдсэн бол гарах ялгадас нь цайвар, ээдмэрхэг өнгөтэй байх ба загатнаж халуу оргиулах жишээтэй. Эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол үрэвсэл гадна бэлэг эрхтэнд нөлөөлөн вульвовагинит гэх өвчин болж хүндэрнэ. Ер нь аль ч тохиолдолд хувийн ариун цэвэр чухал үүрэгтэйг мартаж болохгүй. Үтрээний үрэвсэл халдвараа дээш дамжуулж, бөөр шээсний замыг гэмтээх үндсэн шалтгаан болдог тул эмчийн зөвөлгөө авч төгс эмчлүүлэх нь зүйтэй. Бага насны охидын бэлгийн ариун цэврийг эцэг, эх, асран хамгаалагдын зүгээс илүүтэй анхаарахгүй бол угааж цэвэрлэлгүй1-2 хоног өнжихөд л үрэвсэх хандлагатай байдаг. Тэрчлэн ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд ч үтрээний салст хатангиршин, чийглэг нь багассан байх тул элдэв нян, гэмтэлд өртөмтгий болдог.

Тиймээс эрүүл байсан ч гэлээ эмчийн зөвөлгөөнд хамрагдаж биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, дасгал сургууль хийж байхад илүүдэхгүй. Ямар ч төрлийн кольпитын үед бэлгийн харьцааг түр тэвчиж, шаардлагатай гэж эмч үзсэн тохиолдолд гэр бүлийн хос хат эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг. Эмэгтэй хүний бие мах бодь, тэр тусмаа бөөр, шээс, бэлгийн зам эрүүл байгаагийн үндсэн шинж нь үтрээнээс гарах ялгадасаар шинжигддэг. Хэвийн, эрүүл бүсгүйчүүдийн хувьд шингэн цайвар ялгадас гарах нь ердийн бөгөөд өмдөнд ямар нэг толбо, шаргал туяа бараг үлддэггүй. Түүнээс гадна элдэв үнэргүй байдаг. Гэхдээ сарын тэмдэг ирэхийн өмнө гарах ялгадасын хэмжээ бага зэрэг нэмэгдэх нь эмгэг биш гэж үзэж болно. Бусад тохиолдолд эмчид хандах нь элдэв эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Үтрээнээс ялгарах шингэнийг эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Өөр нэг анхаарах зүйл бол хавар, намар, өвлийн сэрүүн улиралд доогуураа хэт хөнгөн нимгэн хувцаслах нь үтрээ үрэвсэх нэг шалтгаан болохыг санаж явахад илүүдэхгүй.

Олхонууд ШААБАР

http://undesten.mn/23757.html

Дур булаам оддын будаггүй төрх

$
0
0

Tyra Banks


Katy Perry


Madonna


Britney Spears


Lady Gaga


Jennifer Garner


Adele

Nicole Scherzinger

Cameron Diaz


Kristen Dunst


Jennifer Lopez


Fergie


Kim Kardashian


Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер

$
0
0

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер хэмээн тодорхойлогдож цахим орчинд од болж байгаа энэ бүсгүйг Нонг Поё гэдэг. Тэрээр 1986 онд төрсөн бөгөөд 17 насандаа хүйсээ солиулах мэс ажилбар хийлгүүлсэн байна. Бүрэн төгс эмэгтэй хүн болсон Нонг Поё жүжигчин, моделиор ажилладаг бөгөөд түүнийг Тайландад хамгийн амжилттай яваа трансжендерээр нэрлэдэг байна.

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Тайландын хамгийн үзэсгэлэнтэй трансжендер undefined

Талийгаач эхнэрийнхээ жаазтай ЗУРГИЙГ тэврэн өглөө бүр тэнгисийн эрэгт ирдэг 70-тай өвгөн …

$
0
0

37

Италийн тэнгисийн эргийн Гаэтэ хотын пиццаны газрын эзэн 54 настай Жоржио Моффегийн цахим хуудсандаа оруулсан пост олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Өглөө бүр наран мандахтай зэрэгцэн тэнгисийн эрэгт сууж байдаг өвгөн түүний анхаарлыг татжээ. Өвгөний хажууд байнга нэгэн жаазтай зураг байж байдаг. Ингээд Жоржио өвгөнийг пиццаны газартаа урьжээ.

Танилцаж ярилцахад 70 настай өвгөнийг Жузеппе Жордаано гэдэг аж. Хажуудаа тавьдаг жаазтай зураг нь бурхан болсон эхнэр Идагийх нь гэнэ.

Хайрт эхнэр нь хорт хавдраар долоон жилийн өмнө өөд болжээ. Харин өвгөний суудаг эрэг дээр тэд анх танилцаж олонтоо болзож байсан гэнэ. Ийм ч учраас нэг насных хайрттай нь учруулсан энэ л газарт өглөө бүр ирж эхнэрийнхээ жаазтай зургийг хажуудаа тавин сууж хагацалтай эвлэрч чадахгүй яваа зүрх сэтгэлээ тайвшруулж тайтгаруулдаг болохыг пиццаны газрын эзэн цахим хуудсандаа бичжээ.
-Энэ бол жинхэнэ хайрын түүх. Одоо ийм хүмүүс ахиад гарахгүй биз. Би өвгөний шаналал зовлонг бүрэн ойлгож мэдэрч байна. Надад ч гэсэн хагацал тохиож хүү болон хоёр бага дүүгээ алдсан-
Өвгөний хэлсэнээр тэрээр 17-той, эхнэр нь 16 настай байхдаа 1966 онд гэрлэжээ. Эхнэрийх нь эцэг эх тэдний харилцааг хүлээн зөвшөөрөөгүй ч Ида зөрсөөр байж залуутай болзон бүр жирэмсэлсэн. Тэд гэрлэн гурван хүүхэдтэй болж аз жаргалтай 50 жилийг хамт өнгөрөөжээ.

Эхнэр нь хэдийгээр тэнгэрт одсон ч өвгөний хайр бөхөөгүй.нь пиццаны газрын эзнийг гайхшруулжээ.
-Хүн бүхэн хагацалтай нүүр тулдаг ч зовж шаналж байгаагаа ил гаргахаас эмээдэг. Харин энэ өвгөн эр зориг гаргаж шаналалаа нуусангүй-

Бухимдлаа тайлах хамгийн энгийн арга

$
0
0

38

Таны бодол санаа олон зүйлд төвлөрч бидний ярьж заншснаар амьсгаа дээр явна уу? Техник технологи, хямрал, улс төр, үнийн өсөлт, ажлын ачаалал, нийгмийн шударга бус байдал, зар сурталчилгаа, замын түгжрэл, агаарын бохирдол, өрсөлдөөн, өр зээл, шилээ дарсан баяр, тэмдэглэлт өдрүүд гээд хөгжил дэвшлийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах гэж хөгшин залуугүй бүтэн амьсгаа авах завгүй алхацгаана.

Хүн хоолгүй, нойргүй хонож чадна тэгвэл амьсгалахгүй хэдэн минут болох вэ? Та төсөөлж үзсэн үү? Eр нь бид зөв амьсгалж чаддаг уу? Та бухимдалтай байна уу?

Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлийг дагуулдаг бөгөөд, харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог.
Инээд хөөр, бусдад талархах, дасгал хөдөлгөөн, бясалгал, иллэг, хөгжим, бүжиг, байгаль, найз нөхөдтэйгээ уулзах мөн ярилцах гээд бухимдал тайлах олон аргууд байдаг. Бухимдал тайлах энгийн аргуудаас суралцах нь таны эрүүл мэндэд тустай. Амьсгалын дасгал нь маш энгийн, тохиромжтой бас үр дүнтэй арга юм.

Та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.

1.Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.
2.Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.
3.Таван секундэнд хамраараа гүнзгий амьсгал аажим авч 5 секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай. /Амьсгал авч байх үед гэдэс хэвлийг түрж, улмаар цээж агаараар дүүрнэ. Харин амьсгалыг гаргах үед гэдэс хэвлий цааш татагдах нь зөв амьсгалах хэлбэр юм./
4.Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.
5.Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.
6.Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

Тайвшруулах дасгалыг хийснээр зүрхний цохилт удаашран цусны даралт буурч, булчин сулран, амьсгал жигд болж, сэтгэл санаа тайвширдаг.

 

ҮНДЭСТЭН.МН

Яах уу: Найз залуу чинь найзуудыгаа нэгт тавих үед

$
0
0

3eab18f4_0

Анхандаа тэр өмнө минь өвдөг сөгдөх нь холгүй байж, хайр энхрийллээр дутаахгүй гэсэндээ хамаг бүхнээ л зориулдаг байлаа. Харин одоо түүний хувьд би хоёрт, найз нөхөд нь нэгдүгээрт болчихоод байна.

Хайраа хоёулаа дараа тийшээ явъя, орой утсаар ярьж байгаад болъё, амжихгүй болчихлоо гэдэг үгс нь ихэдсээр л… Нэг удаа бид хоёр ойрхон салхинд гарахаар төлөвлөсөн юм. Би гэдэг хүн маргааш нь санаа амар салхилахын тулд ажлаа өмнөх өдөр нь нэлээн сууж дуусгалаа. Хувцас хунараа ч бэлдчихлээ. Өдөр уулзъя гэсэн найзынхаа төлөвлөгөөг ч хойшлуулчихлаа. Удалгүй өнөөх хүн маань залгаж бүтэлгүй тайлбараа тавьж, ээлжит “дараа” гэдэг үгээ хэлэх нь тэр…

Сөрөг шийдэл: Чи юу яриад байгаа юм бэ? Би хамаг юмаа бэлдчихээд чамайг хүлээгээд байна ш дээ. Чи ер нь дандаа яахаараа ингэж байдаг юм. Би чиний хувьд хэн юм бэ? хэмээн утасны цаанаас хэрүүл хийнэ.

Эерэг шийдэл: Уурлаж бухимдвал өөрийн чинь эд эс үхэхээс биш, асуудал шийдэгдэхгүй. Түүнтэй хэрүүл хийх ч хэрэггүй. Ер нь юм хэлэх хэрэггүй утсаа тасал. Дуугүй байх нь хамгийн аймшигтай хариулт шүү. Тэр амалсандаа хүрдэггүй арчаагүй байдалдаа гэмших болно. Үүнээс хойш үргэлж өөрийн гэсэн “Б” төлөвлөгөөтэй бай. Хэзээ ч, ямар ч үед түүнээс бүрэн хамааралтай байж болохгүй. Болзоогоо цуцлах тухай хэлэхэд нь инээмсэглээд дараагийн төлөвлөгөөндөө ор.

Яагаад ингэх ёстой гэж?

1-рт: Та хоёрын харилцаа ийм байдалд хүрсэн нь зөвхөн түүний буруу биш. Тэр чамтай хамт байхдаа анхных шигээ сайхан халуун дулаан мэдрэмжийг авахаа больсон байж магадгүй. Энэ нь ямар ч шалтгаантай байж болно. Чи хэт их үглэдэг, түүнээс хэтэрхий олон юм шаарддаг, түүнд урам зориг өгдөггүй, түүнийг халамжлахаасаа илүү маргаан дэгдээдэг гэх мэт… Аль нь ч байсан ялгаагүй тэр чамаас илүү найзуудтайгаа байхыг илүүд үзэж байвал өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй.

2-рт: Чиний цаг үнэ цэнэтэй. Тиймээс хэн нэгэн чамайг гомдоосны төлөө уурлаж бухимдах ч цаг байх ёсгүй гэсэн үг. Чамтай өнгөрүүлэх азтай агшинг ашиглаж чадахгүй байгаа залууг азгүйд тооцож, өөрийнхөө үнэ цэнэтэй цагийг ашигтайгаар өнгөрөө. Тиймээс л “Б” төлөвлөгөө ямар ч үед хэрэг болдог юм. Өөрийнхөө сонирхдог зүйлд цаг зарцуулах, гоо сайхны салоноор үйлчлүүлэх, аль эртнээс уулзъя гээд амжихгүй байсан найзтайгаа уулзах гэх мэт юу ч байж болно.

3-рт: Чиний нөхөж чаддаггүй түүний орон зайг найзууд нь нөхдөг байж болох юм. Хэцүү үед тэр чамайг биш, найзуудыгаа гэж байвал түүнд тохирох хүн мөн эсэхээ бодож үзэх хэрэгтэй.

4-рт: Асуудлыг тайвнаар хүлээж авсны чинь төлөө тэр ухаарч, өөртөө дүгнэлт хийж магадгүй юм. Хэрэв хайрт чинь үнэхээр л чамд хайртай бол учир битүүлэг чимээгүйхэн хариултаас чинь эмээж “дараа” гэдэг үгээ багасгах болно.

Хамгийн муухай 5 үнэр юу юунаас ялгардаг вэ?

$
0
0

39

Эрдэмтдийн явуулсан судалгаанд үндэслэн шинжлэх ухааны “ScienceAlert” цахим хуудас дэлхий дээрх хамгийн эвгүй муухай 5 үнэр юу юунаас ханхалдаг болохыг тодорхойлжээ.

Хамгийн муухай үнэрийн 1 дүгээрт хүхэрт устөрөгчийн үнэрийг оруулжээ. Уран болон муудсан өндөгнөөс ийм үнэр ялгардаг байна. Хоёрдугаарт, дуриан гэдэг жимс маш муухай үнэртэй гэнэ. Энэ жимсэнд 44 төрлийн ароматик нэгдлүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь муудсан өндөгний үнэрээс авахуулаад чихрийн үнэр гэсэн эрс тэс өөр үнэрүүдийн хольц болдог байна. Саявтархан Австрали улсад дуриан жимсний үрнээс болж бүхэл бүтэн их сургууль нүүхэд хүрч байжээ. Тухайн үед дурианы үнэрийг хийн үнэртэй андуурсан гэнэ.
Хамгийн муухай үнэрүүдийн гуравдугаарт Раффлезия Арнольди гэдэг нэртэй цэцгийн үнэр оржээ. Энэ нь муудаж буй цогцос ба загасны үнэртэй адил аж.
Муухай үнэрүүдийн 4 дүгээрт Вье Булонь гэдэг нэртэй бяслагны үнэр орсон байна. Харин 5 дугаарт шоргоолж идэштэний үнэр ордог байна. Ийм үнэр нь өмхий хүрэнгийн үнэрээс хэд дахин илүү муухай бөгөөд тухайн амьтныг араатан амьтдаас хамгаалдаг аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: http://www.fact.mn/358241.html

Э.ТОДГЭРЭЛ ШИНЭХЭН ХЭВ МАЯГТАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВНА

$
0
0

43

УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй үерхээд амьдралдаа өөрчлөлт хийж чадсан нэгэн. Хайртай бүсгүйдээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл гаргасан залуу өөрийг нь өөрчилсөн Шүүдэрээд баярлаж буйгаа илэрхийлжээ.

“Урт үс, уранхай джинс, кобой гутал, чоппер мотоцикль унадаг байсан үе ард хоцорчээ…Чамдаа баярлалаа” хэмээсэн байх бөгөөд түүнийг гадна дотногүй өөрчилж чадсан найз бүсгүйтэйгээ үргэлж л хос хувцасаар гангарах болов. Чоппер унаж яваад үхэх дөхсөн удаа ч түүнд бий бөгөөд дахиж амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд олон жил нөхөрлөсөн хайртай унаанаасаа хагацсан тэрээр шинэ амьдралын хэв маягтаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой.

 

26814816_174536806489128_1379163482397603108_n-678x381 Э.Тодгэрэл шинэхэн хэв маягтаа сэтгэл хангалуун явна
30726095_566516447063508_5544417447555104768_n Э.Тодгэрэл шинэхэн хэв маягтаа сэтгэл хангалуун явна

 

 

33164932_581436802238139_1939474739722452992_n Э.Тодгэрэл шинэхэн хэв маягтаа сэтгэл хангалуун явна

 

 

todgereliinh Э.Тодгэрэл шинэхэн хэв маягтаа сэтгэл хангалуун явна

 

САХИУС ШҮТЭЭНЭЭ ДОТООЖИНДОО “ЗАЛАХ” ХҮРТЛЭЭ ДОРДСОН ЮМ ГЭЖ ҮҮ?

$
0
0

36016

“Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монголчууд бид алтан соёмбот тугаа хүндэлдэг ард түмэн. Өвөг дээдэс, эцэг эхээс улбаалан ирсэн энэ сайхан чанараа бид гээлгүй өдий хүрэхдээ сахиус шүтээнээ хоймортоо залж, ар гэр ахуй амьдралаа даатгадаг ёс бий. Манж, Оросууд бидний сүлд хийморь, цог золбоог доройтуулж уламжлалт соёлыг нь мартагнуулах гэж үнэт зүйл бүхнийг доромжилж, өндийсөн тухай бүрт нь нулимж маш нямбайгаар  дэс дараалалтай шавар шавхайтай хутгаж ирсэнийг түүх гэрчилнэ.

Гэтэл өнөөдөр энх цагт  Чингисийн монгол гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй бид үнэт зүйлсээ өөрсдөө доромжилж “нулимах” болжээ. Мода хөөж байна гээд монгол дээлнийхээ уг чанарыг нь алдагдтал эвдэлж, соёмбо тэмдгээ цамцан дээр хэвлэх нь багадаад юбкан дээр хэвлэдэг болсон цаг саяхан. Үүнийг харсан хүмүүсийн ихэнх нь бухимдаж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байв. Энэ юу ч биш. Зургийг нь хоймроос өөр газарт тавихаас ч зүрхшээн цээрлэдэг бурхан шүтээнээ мода хөөж байна гээд дотоожиндоо “залсан” байх юм.

Фэйсбүүкт “Монголжин Буянбадрах” гэсэн хаягтай иргэн зураг нийтлэхдээ “Энэ зуны трэнд, арай л өнгөлөг” хэмээжээ. Эндээс харвал бидний сайхан уламжлал, ёс заншил, ухамсар, хүмүүжил аль хэдийнэ алдагдаад “Сэхээнд” орсон өв уламжлалаа хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулъя.

Соёлт ертөнц Христын, Буддагийн, зөнч Мухамедийн, далай ламын зурагтай, Англичууд, Япончууд эзэн хааныхаа хөрөг дүрээр гоёсон, нэрлэсэн архи хийсэн гэж сонсогдоогүй.

28468353_846729892179753_8807776513498736883_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34689433_1946089345442880_1470152019632193536_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34752209_1946089288776219_872286670743928832_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34500203_1946089382109543_5313014011330035712_n-128x300 Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
34755329_1946089248776223_4244271073996046336_n Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?
Capture Сахиус шүтээнээ дотоожиндоо "залах" хүртлээ дордсон юм гэж үү?

ЭХ СУРВАЛЖ:UPDOWN.MN

http://updown.mn/50650.html


Дуучин Хишигдалай: Хүсвэл турах, сайхан харагдах амархан

$
0
0

“Universe Best Songs” тэмцээнд оролцогчдоос хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэг бол дуучин Хишигдалай. Тус тэмцээнээс хойш гадна төрхөндөө ихээхэн өөрчлөлт хийсэн тэрээр бүсгүйчүүдийн зүгээс ирдэг зарим асуултуудаас залхав бололтой. Гоё сайхан болохын мөрөөсөлд автсан бүсгүйчүүдэд хандан тэрээр өөрийн зүгээс “Яаж яаж гэдэг асуултаас хааяа залхдаг. Үнэхээр хүсч байгаа хүн хийж чаддаг. Жишээ нь:

51

Турмаар байгаа бол өглөө өлөн битгий гар орой битгий ид, тэс, тэвч
Өдрийн 1хэн цагийг яаж ийгээд дасгал хөдөлгөөнд зарцуул одоо цагт youtube ороод л google ороод хүссэн бүх мэдээллээ авч чадна. Нүүрэндээ заавал үнэтэй будаг хэрэглэх албагүй. Боломжийн үнэтэй арьсандаа тохирох бүтээгдэхүүн аваад л түрхчих makeup н хичээл бол үстэй толгойноос их байгаа олж үзээд л сурчих. Хэн нэгэн сайн гэсэн болгоныг өөр дээрээ битгий турш таньд тохирохгүй ч байж магадгүй би бол хэрэглэж үзээд сайн байвал л reclam хийдэг. Гэхдээ надад л тохирсонг мэдэлгүй би reclamdsan байж магадгүй шүү дээ. Бүсгүйчүүд дээ хэлэхэд үүрдийн гоо сайхан гэж байхгүй. Залуу хүмүүс бид брэнд гэж нүдээ ухаж өгөх биш залуу насаараа гоёх хэрэгтэй байхоо. Үүрдийн сайхан сэтгэл л гэж байдаг гэсэн. Гаднаасаа биш дотроосоо л гэрэлтье. Хүсвэл турах сайхан харагдах амархан. Харин хэн нэгнээс чин сэтгэлийн үнэн үг, үнэнч хайр амсана гэдэг амар зүйл биш шүү” хэмээн зөвлөсөн байна.

 

 

 

Image result for хишигдалай өөрчлөлт

 

Image result for хишигдалай өөрчлөлт

 

Image result for хишигдалай өөрчлөлт

 

Image may contain: one or more people, sky, cloud, car and outdoor

 

Related image

Орой 18 цагаас хойш хоол идэхийн алдаа

$
0
0

52

Жингээ хаяхын тулд ихэнх эмэгтэйчүүд орой 18 цагаас хойш хоол идэхээс татгалздаг. Тэгвэл энэ үнэн болов уу? 
 
Эхний алдаа: 
Маш олон эмэгтэйчүүд орой халуун хоол идэх нь таргалуулдаг гэж боддог байна. Үнэндээ худал юм. Таны идэх хоол хэр их хэмжээтэй байх нь огт хамаагүй юм. Хэр их тослог болон нүүрс ус агуулдаг нь чухал. Үүнийг мэдэхгүй хүйтэн хиамтай талх иддэг нь хамгийн том алдаа юм.
Хоёр дахь алдаа: 
Орой жимс идэх нь таргалуулдаг гэх ойлголт.  Энэ бол худал юм. Жимсэнд их хэмжээний фруктоза агуулагддаг нь сайн хэрэг юм. Тиймээс жимсийг өглөө болон орой хэрэглэвэл амттай зууш болох төдийгүй биед сайн болох юм. Шөнө жимс идвэл гэдэс хөөлгөх аюултай байдаг тул шөнө хэрэглэхээс зайлсхийхийг бодоорой.
Гурав дахь алдаа: 
Орой хөнгөн эсвэл бага хэмжээний хоол идэх. Тийм юм байхгүй ээ. Нийт өдөр идэх хоолныхоо 90%-ийг нь өдөр идчих юм бол 10%-ийн хоолонд таны бие цадах уу? Тиймээс харьцангуй зөв хувааж хооллох хэрэгтэй. Жишээ нь өглөө 40% өдөр 30% орой 30%.
Дөрөв дэх алдаа: 
Хүн оройн хоол идэсний 3 цагийн дараа унтах нь зөв байдаг. Тэгвэл 18.00 цагт идсэн бол 21 цагт унтах нь зөв байх. Үгүй бол дахин өлсөж эхлэнэ. Гэвч орчин үеийн хүмүүс 24 цагаас унтах нь элбэг. 18 цагаас 24 цаг хүртэл сэрүүн байвал хэтэрхий их хугацаа дунд нь гарч байна.
Тав дах алдаа: 
Ихэнх бүсгүйчүүд орой зөвхөн салат идээд хоновол турна гэж боддог. Харамсалтай нь таны сонголтоос шалтгаалах юм. Орой төмстэй майонезтай салат идвэл турна ч гэж юу байхав. Харин шинэ ногоны салат бага зэрэг бяслагтай идвэл хүссэн үр дүндээ хүрэхэд хурдан байна.

Эх сурвалж http://www.info.mn

НАЙМДУГААР САР УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШЛЫН ОРГИЛ ҮЕ

$
0
0

37

Жил бүрийн долдугаар сарын эхний долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл шарилж, луулийн төрлийн ургамал цэцэглэн, улмаар дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил өвчнийг үүсгэдэг.
Тиймээс улиас болон шарилжийн төрөл, луулийн овгийн ургамлын тоосжилтыг хэрхэн бууруулах аргууд, мөн ургамлын тоосны харшилтай хүмүүст эрүүл мэндийн энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд хүргэж байна.

 source bolod.mn

Бүсгүй хүний 15 эрдэм

$
0
0

39

Нэгдүгээрт: – Номуун (номын) ухаант шинж бүрдсэн
Ном буянд дуртай, номын чанар таньдаг, номын садныг хүндэлдэг, ариун зөв явдлыг эрхэмлэн, башир бусармагыг тэвчээд, билгүүн нүдээр алсыг харах холч мэргэн ухаан.
Аливаа юмын учир шалтгаан, утга зүйн зохилдох хийгээд үл зохилдохыг билгүүн хараагаар урдаас мэдэх, түүнийгээ бусдын тусд зориулж чадахуйц нандин чанарыг эзэмшсэн эрдэм;
Энэ эрдмийн эсрэг утгыг “Ардыг тэжээхүй рашааны дусал” гэдэг зохиолоос иш татаж үзүүлье:
Үйлийн үрээр мунхарсан зарим балай ард
Үнэхээр ном эрдэм сайтар сурч бясалгалгүйгээр
Үргэлж буруу явахаа сайн болгон, эзэмших нь
Үтэл тэнэгүүд далайд одоод чулуу авч ирэх мэт гэжээ.

Хоёрдугаарт: – Өнгө үзэсгэлэн гоо сайхан зүстэй
Эмэгтэй хүний гоо сайхан өнгө үзэсгэлэнг дүрсэлж үзүүлсэн хуучин монгол зохиол орчуулга тун элбэг байдгаас Манибадарын туужид эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үгээр урлан үзүүлснийг үлгэрлэвэл:
“Хан хөвгүүн Норсон, хүүхнийг үзвээс гоо үзэсгэлэн, сэтгэлд зохистой, сайн өнгөний дээд төгөлдөр, эрдэм бүхэн хурсан, хатны шинж төгс, орны ерийн хүнээс сайхан, хөх нь алтан хумх мэт төлжиж товойн чарагшин чангарахаар машид төгрөглөсөн, талимаарсан нүд хар болоод яраа нь урт, хамрын хянга нь өндөр, уруул нь шүр хийгээд эрдэнэ зэндмэнэ ба энгэсгэний үр адил, зажуур нь хонхоргүй, шанаа тэгшхэн болоод дэлгэрэнгүй, хацар нь үлэмж баясгалан үйлдэгчийн зургийн төгрөг тэмдэгтэй, хөмсөг нь урт үзэсгэлэнтэй зөгийн чуулган мэт хав хар, мөр нь арван тавны сар хиргүй дэлгэрээд хүйс нь гүн , хунираа нь гурав лугаа төгөлдөр болоод мэхийхийн төдий хүнхэр, хөхөө насгаруулахаар цээж нь зэргэмсгэр, өчүүхэн эгийсэн хэхгэр, биеийг хэлбэр үес гишүү мэт маш үзэсгэлэнтэй, гар нь усны модны найлзуур адил, гуя нь шилбэ хүртэл бөөрөнхийлөн нарийсах ба үзэсгэлэнтэй, судал нь машид үл илэрсэн бөгөөд мурий сарий бус, үе гишүүн бүгд үзэсгэлэнтэй, олон эрдэнэ чандманийн толгой хийгээд хүзүүвч, хоолойвч, бугуйвчаа дуу гарган гунхалзсан, үс нь хар болоод зөөлөн амгаланг өгөх мэт, алтайн бүстэй ходоодонд нь тэгш болоод чимэг болон унжсан, өнгө тунамал алт мэт сайхныг үзсэн болой” гэсэн байдаг билээ.
Гуравдугаарт: – Санаа сэтгэл ариун сайхан
Орчлонгийн сав шимийн дуулал гэх зэрэг зохиолд шүлэглэн дүрсэлснээр орчлонгийн сав шимийн чанар нь угтаа хилэгнэж дуусашгүй харам, ховдоглож дуусашгүй идэш, хожиж дуусашгүй олз, хувирч дуусашгүй атаат сэтгэл, аргалж дуусашгүй залихай,атаархаж баршгүй тэмцэл, арилж баршгүй сэжиг, ханаж гүйцэшгүй хүсэл болох тул хүслийг гүйцээх, тэмцлийг барах, залилж зайлах, хожиж ашиглах, харамлаж авирлах гэж хичнээн хөөцөлдөвч гүйцэж барагдашгүй бөгөөд аль л муу муухай арга саам, мэх гох гарахын уг үндэс нь хүсэл шунал учраас түүнд авталгүйгээр тэвчиж ариун сайхан сэтгэлээр бусдын тусыг бодож, хамгийг энэрэн хайрлахын сацуу хүн хүнээ хүндлэн дээдлэх нинжин сэтгэл шингээсэн эрхэм эрдэм буюу.
Дөрөвдүгээрт: – Эсгэх оёход уран
“Алган чинээ торгоор арван захтыг бүтээдэг
Хуруун чинээ торгоор хорин захтыг бүтээдэг
Уран төрсөн бүхний урд магнайд шалгарсан
Нарийн нандин нягт намбайн цаад талд гарсан
Алтан хуруувч авхай гэнэ”
гэж Гэсэрийн туужид Хан хурмаст тэнгэрийн хатныг дүрсэлсэн уран дүрслэлийг санагтун.
Тавдугаарт: – Ачлалт тахимдуу
Эцэг эхээ ачлан тахимдах нь эрхэм эрдэм мөн. Эцэг эхийн ач үнэхээр өндөр тэнгэр мэт хязгааргүй, ачийг хариулъя гэвэл дотроо бол сэтгэлээ гүйцэтгэн, гаднаа бол хүч тавин, төлөөнөөс нь зүдгүүрийг дааж ачлах тэжээхийг хичээвэл зохино.
Зургаадугаарт: – Энэрэлт эевэрүү
Төрөл төрөгсдөө дотнолож элэгсэн, найртайг илтгэх нь элбэрэлт эевэрүү эрдэм мөн. Засагт номд: “Есөн төрөлдөө дотночилсны тул есөн төрөл найртай болов” гэжээ. “Өвгөө дээдлэсэхийн тул тийнхүү язгуураа хүндэлнэ. Язгуураа хүндлэхийн тул тийнхүү төрлөө хураана гэсэн нь хүний ёсонд эрх үгүй төрлөө хайрлахыг эрхэм болгожээ. Хүнд төрөл төрөгсөд, хамаатан садан, ураг элгэн байдаг нь мөн усны салбар урсгал, модны салаа мөчир мэт үндэс ба эх нэгэн буюу” гэж Ёслолт номд өгүүлжээ.
Долоодугаарт: – Үйлээ амар бүтээгч
Одоогийн үгээр хэлбэл ажилч хичээнгүй, авхаалж самбаатай, алив ажлаа амжуулж чаддаг, эрэмбэ дараалал эмх цэгц сайтай, цаг хонжиж, үйлээ дуустал түүртэлгүй бүтээж чадах чадвар бүхий эрдэм юм.
Наймдугаарт: – Ааль араншин сайтай найрсаг найрамдуу
Ааль араншингийн сайхныг алт эрдэмийн дээд нь хэмээн Оюунтүлхүүр сургаалд өгүүлжээ. “Хатан хүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай бол харин төрхөмдөө буцаж буг болно” гэжээ.
Ааль муутай эхнэрийн жишээг “Тоть шувууны сургаал зохиолоос үлгэрлэж үзүүлвэл: “Аливаа хүн ирвэл муухай аашлан аяга шанагаа эвдэртэл хаялан, ач үрээ шалтгаалан элдэгч авир муутай эхнэр лүгээ тав” гэж бичсэн бий.
Есдүгээрт: – Хүндлэж зочломтгой
Хоолны сайхныг зочинд барьж, амттын дээдийг айлчинд өгч, хөхүүртийн дээжээр хүндэтгэн зочлохдоо алив хүнийг алагчилдаггүй ариун сайхан ёс, хулгайчийг ч болов хүндлэн дээдэлж зочилдог хүний эрхэм ёст эрдэм.
Аравдугаарт: – Ухаалаг хэрсүү
Гийчин зочныг хүндлэхдээ гэнэдэж буруу үг алддаггүй хэрсүү ухаантайн шинж. Ардыг тэжээхүй рашааны дусал зохиолд:
“Хэр мэт хүн үг ямар үг хэлэлцвэл
Хэлэх бүхнээ шинжиж бодлоготой өгүүл
Хэрэв ажиглалгүй дэмий балай элдвийг чалчвал
Хийт галзуугийн донгодсон мэт ч болдог” гэсэн буй.
Арван нэгдүгээрт: – Үг сонсогч
Хэрсүү ихсийн үгийг сонсож, хэт хойтынхоо үйлийг бодож, гэмт явдалаас сэрэмжлэх нь гийсэн ухаантны эрдэм буюу.
Арван хоёрдугаарт: – Ашдын хишиг дэлгэр
Үр хүүхдээр өнөр, амны хүнсээр элбэг, ашид хишигтэй явах сургаал хүмүүжлээр хүүхдээ өсгөж ашдын хишиг, амны билиг дэлгэрч бадрах эрдэм.
Арван гуравдугаарт: – Барьсан идээ арвин өгөөмөр
Сав дүүрэн сааль, амсар дүүрэн идээ бялхуулж, өөх тос халгиулж,өгөөмөр сэтгэлээр арвитгах арвин гарын эрдэм.
Арван дөрөвдүгээрт: – Урваж хоёр үл аашлагч
“Ер уйдах чилэхийг саналгүй нэгэн зоригоо хугалалгүй хэв хэзээд цөхрөлгүй, зовох цагт зайлахгүй, жаргах цагт хэтрэлгүй, хайрлах цагт дасалгүй насан үргэлжид нэгэн зангаар явбал улам хойтдоо хөгждөг болох буй” хэмээн Оюунтүлхүүр сургаалд номложээ.
Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх зохиолд:
“Муу сайтах нь хурдан олон урвалгат хүнтэй
Магад нэгэн зангаар удаан ханилж үл болох
Муу тавтиргүй тэр хүн юун лугаа адил вэ? гэвэл
Маш хурдан өнгөө алдах муу бөс лүгээ адил”
гэж сургасан байдгаар жишиж үлгэрлэв.
Арван тавдугаарт: – Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр
Дорно зүгийн эмэгтэйчүүд түүний дотор монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гэдэг эрхэм эрдмийн нэг. Оюунтүлхүүр сургаалд “Ичгүүр үл мэдэх хатадаас ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ” гэж сургажээ. Ичгүүр гэгч сэтгэлийн нарийн мэдрэмж тул ичгүүр сонжуургүй бол мэдээ алдсан мэт бусдад сонжигдох учир ичгүүр сонжуур лугаа төгөлдөр оршигтун хэмээн дээр цагаас нааш мэргэдийн гэгээнтнүүд айлдсаар иржээ.

ЗАГВАР ӨМСӨГЧИД ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИЖ БАЙНА

$
0
0

40

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Даутцен Крез, Кэндис Свейнпол нар хөхөөр хооллодог эхчүүдийг дэмждэгээ “Инстаграм” хуудастаа оруулсан зурагнуудаараа илэрхийлж байна.
Өдгөө хоёр хүүхэдтэй загвар өмсөгч Даутцен Крез хүүхдийг хөхөөр хооллохын ашиг тусыг сайшаадгаа хэлсэн байна. “Нийгэм хөхөөр хооллох асуудлыг нэлээд бэрхшээлтэй байдалд хүргэж байна. Зарим эмэгтэй хөхөөр хооллох боломжгүй байдаг. Ийм үр дүнд хүрсэн нь эмэгтэй хүн, эх хүн, түүний бие махбодийг үл хүндэтгэдэг нийгмийн соёл, улс төрийн алдаа юм. Нийгмийн асуудлуудаас гадна хүүхдээ хөхүүлэх үедээ эмэгтэйчүүд бие физиологийн зарим хүндрэлүүдтэй тулгарч байна” хэмээн Д.Крез “Инстаграм” хуудастаа бичжээ.

Дашрамд дурдахад, Флоридад өнгөрсөн 7 дугаар сард болсон усны хувцасны үзүүлбэр дээр Америкийн загвар өмсөгч Мара Мартин Флусны 5 сартай хүүхдээ хөхүүлэнгээ индэр дээр гарсан байна.

 

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>